Дэлхийн аваргын дэвжээнд гурван бөх зодоглоно

Дэлхийн аваргын дэвжээнд гурван бөх зодоглоно

Унгарын нийслэл Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Сугалаа ёсоор өнөөдөр барилдах Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Д.Хүдэрчулуун нар эхний тойрогтоо гоц мөргөжээ.

55кг-д Э.Бэхбаяр хоёрдугаар тойргийн барилдаанд Европын аваргын хүрэл медальт, Азербайжаны Яшар Алиевтэй, 66кг-д ОУХМ Г.Мандахнаран Украины Семён Радуловтой, 96 кг-д Д.Хүдэрбулга 2008 оны олимпийн мөнгөн медальт, Казахстаны Таймураз Тигиевтэй барилдахаар оноолт таарлаа.

Дэлхийн аваргын эхний барилдаан орон нутгийн цагаар 12:00 цагт Монголын цагаар 18:00 цагаас эхэлнэ.

Б.Ирээдүй/gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих