Тэтгэвэрт гарсан Л.Жамбалжав дарга болохын төлөө улайрав
Эрүүл мэндийн сайдыг тулган шаардаж, “Би заавал дарга болох ёстой, намын төлөө, таны төлөө халуунд халж, хүйтэнд хөрч намын даргынхаа эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо өргөж, Хан-Уул дүүргийн намын даргын албыг хашиж яваагийн хувьд та нар надад туслах ёстой. Би ямар ч хэрэггүй хүн боллоо. Намайг ГССҮТ-ийн дарга болго” гэж хууль бус тушаал гаргуулж, “би араа даана” гэж зүтгэсээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын эзгүйд, нууцаар тушаал үйлдүүлэн гэнэт тус эмнэлгийн үүрэг гүйцэтгэгч Б.Баттөгсд Эрүүл мэндийн сайдын тушаал хэмээн үзүүлэн тамгыг нь авсанаас хойш тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр даруй гурван сар боллоо.
Тус эмнэлгийн эмч ажилчид түр үүрэг гүйцэтгэгч гэх утгаар сайдын тушаалыг хүндэтгэн, үг дуугүй хүлээж авсан. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, салбарын эмэгтэй сайд маань анх удаа өрсөлдөж байгааг хүндэтгэж дуугүй байсан. Цаг хугацаа харуулах биз дээ гэж тайван хүлээлээ.
Үүрэг гүйцэтгэгчийн ажлаа авсан эхний өдөр:
08:30 цагаас эхлэн эхний өдрөө хөдөлмөрийн хууль зөрчин ямар ч үндэслэлгүйгээр гадаадад мэргэжил дээшлүүлэхээр Солонгос улс руу явсан /суралцах хугацааны зургаан сарын цалингаа авсан/ найман эмчийн оронд лицензгүй найман эмчийг ажилд авсанаар ажлаа эхэлж, алга ташуулан, “Би сайдын зөвлөх хүн, та нар мэднэ. Намайг одоо ашигла, би бүх төсөв мөнгийг чинь шийдэж чадна. Би даргыг баривчлах үед хонгилд сууж байсан. Эрүүл мэндийн салбараа сайн мэддэг” гэх зэргээр утга авцалдаагүй улстөржсөн эхний ярианд эмч, эмнэлгийн ажилчид дургүйцэн толгой сэгсэрч хурал өндөрлөсөн. Яриа болгондоо улс төр ярьж төгсдөг болохоор эмч нар яриандаа ч идэвхгүй оролцдог болсон.
Үүрэг гүйцэтгэгч ажил авсанаас хойш эмнэлгийн дотоод ажилд ханцуй шамлан оролцохын оронд хов, жив хөөцөлдөн, мэдээллийн төвд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сурвалжлагч нарыг цуглуулан ярилцлага өгөхдөө өөрийнхөө нарийн бичгийн даргаар томилсон /одоогийн нарийн бичгийн дарга/ залууг хажуудаа суулган “ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг огцорч байгаа, эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явуулах эрхгүй, хууль бус” гэж мэдэгдэл хийсэнд эмч, эмнэлгийн ажилчдын гайхшийг төрүүлсэн. Үүнээс хойш ГССҮТ-ийн хамт олон энэ хүн эмнэлгийн төлөө биш улстөрч хүн юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ийм удирдлага үнэндээ бидэнд хэрэггүй.
Тэр телевизээр мэдэгдэл хийхдээ ГССҮТ-ийн захирал гэдэг нэрийг ярилцлагынхаа дор битгий бичээч, энэ эмнэлгийн нэрийг ч дурсах ёсгүй гэж хэлсэн нь улс төрийн тэмцлээ хийхдээ намынхаа нэрээр хийхэд яадаг байна гэж эмч, ажилчид дургүйцэж байлаа.
Л.Жамбалжавын ажлын арга барил нь:
Түүнийг урьд нь манай эмнэлэгт хоёр удаа томилогдож ирэхэд манай хамт олон хүлээж аваагүй буцсан. Гэтэл одоо тэр тухайн үед эсэргүүцэж байсан бүгдийг айлган сүрдүүлж, чи мөн байх аа, одоо яваарай, би ирсэн шүү гэж хонзон өвөртөлж, албан тушаал бууруулж, өшөө хонзон авахыг эрхэмлэх болсон.
Ажлын ихэнх цагийг ЭМЯ болон намын байрандаа өнгөрөөдөг тэрбээр орой ирж хэн юу ярьж байна тэр бүрийг мэдээлэх хэрэгтэй гэж өөрийн хүмүүстээ болон тойрон хүрээлэгчиддээ захидаг, хамт олныг хагалан талцуулах арга хэрэглэж байна.
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа 3-6 сарын дараа тэтгэвэрт гарах хүмүүсийг “Би та нарыг хамгаална, тэтгэвэрт гаргуулахгүй хамтарна. Одон медаль, гавьяат цол өгнө” гэж хууран ивээлдээ авч, захиргааны албыг бүрдүүлж өөрийгөө хамгаалуулах аргыг сонгосон.
Улсын аль ч эмнэлэгт байхгүй захирлын туслах, бас нарийн бичгийг дарга гэсэн албан тушаалыг бий болгож, өөрийн намын хоёр хүнийг дэргэдээ авч бичиг хэрэг, нууцын асуудлыг хариуцуулан, архивын эрхлэчид ямар ч асуудлыг хариуцуулахгүй хуучин удирдлагын хүн гэж гадуурхах болсон зэрэг олон асуудал үүсгэсэн. Түүнчлэн хүн хүчний албаны даргын дэргэд хамаатныхаа залууг туслахаар авч хаалттай тогтолцоог бүрдүүлсэн.
Хамгаалалтын албаны бус өөрийн хамаатан таван залууг ажилтнаар авч, 75 настай өвгөнөөр эмнэлгийн эд хөрөнгийг хамгаалуулах зорилгоор манаачаар авч ажиллуулсан. Үүнийх нь дараахан буюу 2013 оны наймдугаар сарын 19-ний шөнө эмнэлгийн кассанд хулгай орж, 11 сая төгрөгөө алдсан зэрэг нь үүрэг гүйцэтгэгчийн ажлын хариуцлагагүйг харуулж байна.
Байгууллагын эд хөрөнгө, төсвийг үр бүтээлгүй зарцуулж дураараа шийдэж байгаа нь хэрээс хэтэрлээ. Төсөв хүрэлцэхгүй байхад хууль бус гаргалгаа гаргахыг шаардаж байгаа нь хэтэрч байна.
Одоо өвөл боллоо, өнөөг хүртэл засвар үйлчилгээ нэг ч хийгдээгүй байна.
Л.Жамбалжав түр үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаалаа жинхлэхийн тулд сонгон шалгаруулалтыг аль болохоор хойшлуулах, цаг хугацаа хожих энэ хугацаандаа “Эмнэлэг сөнөж байна, би босгож байна төсөв хэрэгтэй байна. Яаралтай намайг жинхлэх хэрэгтэй, би юм хиймээр байна, хүний төлөө явж байна” гэж ЭМЯ-д өдөр бүр очиж, гүйж байгаа нь ёсзүйд үл нийцнэ.
Л.Жамбалжавыг Монгол Улсын төрийн алба тэтгэврийн насанд хүрсэн, 36 сарын тэтгэмжээ авсан, төрийн албаны нөөцөөс хассан албан бичиг байсаар байтал юунд ингэж эмнэлгийн дарга болохын төлөө улайраад байгаа нь ойлгомжтой.
Тэр өнгөрсөн гурван сарын хугацаанд таван удаа л эмч нарын ярианд суусан. Томилогдон ирсэнээсээ хойш өдөр бүр хийдэг шуурхай яриаг цөөлөн хоёр болгосон нь эмч нарын санал хүсэлтийг боомилсон арга болсон. Өнөөдөр эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд нэг ч өөрчлөлт хийгээгүй, үргэлж гадуур улс төрийн ажил хийсээр 100 хоногийг өнгөрөөлөө. Улс төр, эмнэлэг хоёр цаашид хамт явж болохгүй.
Сайд аа, байгууллагад хийгдэх эрүүл мэндийн суурь шинэчлэл өнгөрч гэж бодъё. Харин эрчимтэй шинэчлэлээ өөрсдөө хиймээр байна. Бид чадна.
Бидний хүсэл зорилгод нийцсэн, бидний төлөөлөл болсон чадварлаг боловсон хүчнийг дэмжин бидэнд илгээнэ үү.
Жич: Таны зөвлөхийн талаар мэдээлсэн болохоор нэрсээ бичсэнгүй.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: