Ордонруу “Гал үндэстэн”-үүд хий буудан гранат шидсэн боловч тэсрээгүй байна
Өнөөдөр эхлэж буй УИХ-ын ээлжит бус чуулганд зориулан “Гал үндэстэн” холбооны олон тооны гишүүд Төрийн ордныг тойруулан уриа лоозун өлгөөд байсан билээ. Тэгвэл тэд саяхан гар буугаар хий агаарлуу нэг буудан түүнийхээ дараа гар бөмбөг ордны арын цэцэрлэгрүү шидсэн бөгөөд тэр нь тэсрээгүй байна.
Яг одоо Төрийн ордонд онцгой байдал зарлан орох гарах бүх хаалга үүдийг битүүмжлэн жагсагчдыг баривчилсан байна. Тэднээс олон тооны галт зэвсэг хурааж авсан бөгөөд УМБГ, Тагнуул, Онцгой байдлын албан хаагчид үнэрч нохойгоор мөр хөөлгөн нэгжлэг хийсээр байна.
http://tsag.mn/855-ordonruu-gal-ndesten-d-hiy-buudan-granat-shidsen-bolovch-tesreegy-bayna.html
URL: