Ардчилалыг анархизм гэж эндүүрээгүй байлтай
Ард түмний их хуралдай хэмээн хэдэн өдөр сүржинхэн хийсэн хурлаа тэд даржин байдалдаа таарсанаар төгсгөхийг хүсээгүй бололтой.
Өчигдөр л гэхэд “ Анод” банкны Н.Давааг баривчилсан нь буруу хэмээн Төрийн ордныг тойрч бүслэн, хаалга манах ажлыг шинээр гарган эмх замбараагүй байдлыг үүсгээд амжлаа. УИХ-ын гишүүдийг ч гаргаж, оруулахгүй орилолдох тэд цөмөөрөө халамцуу байсныг эрхэм гишүүд нотолж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Одхүү, З.Энхболд нарыг гарч явахтай тааралдсан тэд гишүүдийг гаргахгүй, элдвээр хэлж зогсох их хуралдайн төлөөлөгчид цөмөөрөө согтуу байсан ажээ. Дуртай үедээ жагсч, хүссэн үедээ хэнд ч хаяглан үгээ хэлж ардчиллыг жинхэнэ утгаар эдэлж чаддаг ард түмэн бол монголчууд. Ийм эрх, эрх чөлөөгөөр ямарч монгол хүн бид бахархдаг. Гэтэл энэ эрхийг минь хэн нэгэн хүний хатгаасаар, өөр зорилгоор ашиглаад байгаад гомдолтой байна. Ялангуяа Энхбаяртнуудад үүнийг хаяглаж байгаа бөгөөд тэд ардчиллыг анархизм болгож байгаа нь тун харамсалтай. Хоногийн бор хоолондоо арай ядан хүрч яваа тэднийг лонх архи, ширхэг хуушуураар хуурч, турхирах хэрэг юунд байсан бол…
Б.Сийлэн
URL: