“Эрдэнэс Тавантолгой” компани гурван тендер зарлав

tt_9Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани гурван тендер зарлажээ.

Нэг нь:  Тавантолгой цогцолбор төсөл болон дагалдах дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх ажилд стратегийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендер аж.

Хоёрт нь: Цанхийн уурхайн төлөвлөлт, инженерийн шийдэл, худалдан авалт болон барилгын удирдлагын үйлчилгээний төсөлд удирдлагын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн тендер зарласан байна. “Эрдэнэс Тавантолгой”-н зүгээс олон улсын нэр хүнд бүхий, мэргэшсэн туршлагатай инженерийн болон архитектурын төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтрах сонирхолтой байгаа гэнэ.

 

Гуравт:  “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд хуулийн зөвлөгөө өгөх зөвлөхийн тендер зарлажээ. Уг тендерийг сонирхсон хуулийн зөвлөх компани нь дэлхийн том хотуудад хамгийн багадаа таван салбартай байх ёстой бөгөөд БНХАУ-ын зах зээлд ажилласан байсан туршлагатай бол давуу тал болох гэнэ. Бас нүүрс борлуулах гэрээ болон бусад төрлийн гэрээ, хэлцлүүдийн талаар зөвлөх туршлагатаи байх зэрэг шаарддага тавих аж.

Эдгээр гурван тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 27-нд багтан мэдүүлгээ цахим хэлбэрээр хүргүүлж болох гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих