Жүжигчин А.Туяа дахин нүцгэлэхгүй
“Х-Түц” продакшны жүжигчин А.Туяа “Playboy” сэтгүүлийн нүүрэнд нүцгэн “заларсан”. Үүнээс хойш олон хүний шүүмжлэл дагуулж, монгол эмэгтэйн жудаг алдсан хэмээн олонд чичлүүлэх ч удаа гарсан. Харин тэрбээр энэ зоригтой алхамаа нэг их буруутгасангүй. Гэхдээ дахин нүцгэлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний нүцгэн зургийг “Playboy” таван саяар үнэлсэн гэх. Харин “Тэр бол худлаа. Үнэ хөлсийг тодорхой хэмжээгээр тохирсон. Харин миний зургуудыг худалдаж авах хүн олон байгаа юм билээ” гэж өөрийгөө хальт сурталчлаад аван лээ. Ямартаа ч монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг А.Туяа цаашид дан уран бүтээлээ амжилтыг түлхүүрийг атгана гэдгээ амалсан юм /tv5news.mn/
URL: