Мексикт хар салхины улмаас 19 хүн амиа алджээ

Мексикт хар салхины улмаас 19 хүн амиа алджээ

Мексикт хоёр өдөр үргэлжилсэн хүчтэй хар салхины улмаас 19 хүн амиа алдсан байна.

Ингрид хэмээх хар салхины уршгаар үер бууж Мексикийн эрэг орчмоор маш их хохирол учруулж олон зуун хүн орон гэрээ орхин, 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Ялангуяа далайн эргийн “Акапулько” амралтын бүс орчим байдал нилээн хүнд байна гэж BBC мэдээлжээ. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас тус улсын Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг Мексикийн ихэнх хотуудад цуцалжээ. Шуургыг дагалдсан салхины хүч 120 км/цаг хүрсэн байна.

Тавдугаар сарын сүүлчээр АНУ-ын “Далай, Орон зайн судалгааны удирдах газар”-аас Атлантикт энэ жилийн шуурганы улирал маш хүчтэй, идэвхтэй байх болно хэмээн мэдэгдээд байсан билээ.

Б.Сондор /gogo.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих