Мөөгтэй пицца
- гурил 1 стакан
- өндөг 1ш
- ургамлын тос 10гр
- дрожж 20гр
- алаг салат 3х/х
- даршилсан мөөг 10гр
- хиам 10гр
- бяслаг 30гр
- кетчуп бага зэрэг
- давс бага зэрэг
Гурил, ургамлын тос, өндөг, дрожжийг нийлүүлэн зуурмаг бэлтгэж 20 минут орчим амраана. Зуурмагийг нимгэн элдэж ирмэг хэсгийг чимхэж бага зэрэг өндөрсгөөд энэ хүрээ хэсэгт кетчуп нимгэн түрхэнэ. /зориулалтын багсаар түрхэх нь тохиромжтой/
Дараа нь эхлээд алаг салат, нарийн хэрчсэн хиам нимгэн хавтгай хэрчсэн мөөг гэсэн дарааллаар үелүүлэн тавьж хамгийн сүүлд үрүүлээр үрсэн бяслагийг сайтар цацаж өгнө. Мөөгтэй пиццаг 170-180 хэмд 15-20 минут жигнэнэ.
URL: