Цэргийн хамтарсан сургалт болно

Монгол Улс болон БНХАУ-ын Зэвсэгт хүчний  багуудын “Талын манлайлагч” хамтарсан цэргийн сургалт, дадлага өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ны хооронд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд явагдах гэж байна. Уг сургалт “Гамшгийн бүс дэх хойшлуулшгүй авран хамгаалах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа аж. Гамшиг ослын үед хоёр орны Зэвсэгт хүчний анги, салбарууд авран туслах ажиллагаа явуулах чиглэлээр харилцан туршлага солилцоход энэ удаагийн сургалтын гол зорилго оршиж байгаа юм байна. Сургуульд хоёр орны нийт 400 гаруй цэргийн алба хаагчид оролцох бөгөөд БНХАУ-ын бие бүрэлдэхүүний эхний ээлж өчигдөр хүрэлцэн иржээ.

URL:

Сэтгэгдэл бичих