Үерийн улмаас 2 хүн амиа алдлаа
Украинд үерийн гамшиг тохиолоо. Одесс мужид сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй байгалийн гамшиг нүүрлэжээ. Үерт 400 гаруй байшин барилга бүхэлдээ сүйдэж, 500 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.Өчигдөр лгэхэд Украинд 5 сарын дундажтай тэмцэх хэмжээний бороо оржээ. Аврагчид өдөр шөнөгүй ажиллаж, үерийн бүст байгаа хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна. Өндөр настай хүмүүсийг гэрээс нь тэвэрч гарган, хийлдэг завиар аюулгүй газарт хүргэж байна. Зарим суурин газарт 1 метр гаруй үерийн ус тогтжээ. Эндэхийн оршин суугчдын хэлж байгаагаар 1961 онд их үер болж байсан. Тэр цагаас хойш ийм үер тохиогоогүй гэлээ. Одесс мужийн аврах албаны 250 албан хаагч бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Үерийн улмаас зам гүүр хаагджээ.
Мэдээг бэлтгэсэн : М.Даваадулам /tv5news.mn/
URL: