Сайд нарын нэрс тодорлоо
МАН Сүүдрийн Засгийн газар байгуулсан тухай мэдээлэл дуулиан дэгдээгээд байна. Улмаар сайд нар нь хэн хэн болохыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Түүний хэлснээр Эдийн засгийн хөгжлийн яамыг УИХын гишүүн Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын салбарыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн яамыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гэхчлэн бүх яам эзэнтэй болжээ. Харин Сүүдрийн Засгийн газрыг намын дарга Ө.Энхтүвшин “толгойлох” аж. Ийнхүү Сүүдрийн Засгийн газрын нэрийн өмнөөс хяналт тавих болсон төдийгүй энэ долоон хоногоос идэвхтэй ажиллаж эхлэх гэнэ.
URL: