Ямар орд ямар хөгжим? зурхай
Үүнд хариулт авахын тулд хөжмийн урлагийн чиглэл төрлийг аваад ордуудынхаа тэмдэгийн онцлогтой холбон үзэх ёстой. Ингэлээ гээд ордын төлөөлөгчид зөвхөн өөрийн хөгжмийг сонсоод бай гэсэн үг биш л дээ.
Хонийн ордынхоны хөгжим бол үргэлж л тэмүүлэлтэй. Хувийнх нь хүсэл эрмэлзэл, сэтгэлийн хөөрөлтэй таарах хүнд металл рок эсвэл Drum and bas чиглэлийн хөгжимийг тэд илүүд үздэг.
Үхрийнхэнд хөгжмийн стиль төдийлөн чухал биш. Тэдэнд өөрсдийнх нь сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх хөгжим хэрэгтэй. Тиймээс ч энэ ордынхон сайн хөгжимчин болж чадна. Ихрүүдэд хөгжмийн стилийн хольц таардаг гэх. Хамгийн дуртай хөгжим нь жааз. Учир нь тэндафрик европ хөгжим ихээхэн холилдсон байгаа. Өргөн мэдлэгтэй тэд зууныг эзэлсэн хөгжим бүтээх ч чадвартай.
Мэлхийн ордынхонд хамгийн тохиромжтой нь romantic collection стилийн ая. Байнгын эргэлзээтэй өөртөө итгэл тааруу эдгээр хүмүүст тайвшруулсан тогтуун хөгжим хэрэгтэй.
Арслангийнханд хөгжмийн стиль, чиглэл чухал биш. Хөгжмийг тэд зөвхөн өөрийгөө илэрхийлэхэд ашигладаг. Тиймээс ч энэ ордныхны дунд олон нэртэй хөгжмийн зохиолчид, дуучид төрсөн байдаг.
Охинынхонд бол бүхэл бүтэн түүх өгүүлэх, хүнд юм бодуулах хөгжим хэрэгтэй. Тэгээд ч тэд мюзикл дуурь үзэх дуртай, заримдаа рэп сонсдог.
Жинлүүрийнхэн уламжлалаар сонгодог хөгжмийг илүүд үзнэ. Үүнийг нь тэд нийгмийн ямар нэгэн зарчимдаа үнэнч. Суут хөгжимчид, орчин үеийн олон алдартай хөгжимчид энэ тэмдгийнх. Тэд өөрөө хөгжмөө сонсохоос гадна түүнийг цааш нь дамжуулан суртталчлах эрмэлзэлтэй.
Хилэнцийнхэн маш их сэтгэлийн хөөрөлтэй, түүнийгээ халдааах чадвартай. Хөгжмийн том танхим, олон үзэгчидтэй концертэд дуртай. Тэдэнд латин америк хөгжим, рок-н-ролл, орчин үеийн хард рок илүүтэй таалагддаг.
Нумын ордынхон үргэлж л цаг үетэйгээ явдаг хөгжмийг илүүд үзнэ. Нумынхан хүмүүсийн амьдралд чухал эсвэл үзэл суртлын суурьтай хөгжмийг сонирхдог. Хөгжим сонсож байхдаа түүнийг маш чанга дээр нь тавиад бусадтай хөгжмөө хуваалцах эрмэлзэлтэй.
Матар таашаал авах хөгжимдөө дуртай бөгөөд түүнийгээ хүрээнийхэндээ хүргэхийг чухалчилдаг. Сонгодог хөгжмийн үеэр ард олоны дуртай ая, дууг зохиосон олон хүн энэ ордод төржээ.
Бумбынхан янз бүрийн ардын дуу, хөгжимд дуртай. Сэтгэл нь амарч болох, бүжиглэж, дагаад дуулж болох хөнгөн хөгжим тэдэнд таалагддаг.
Загасын ордны төлөөлөгчид өөрийн сэтгэлийг сэргээх, өдөр тутмын асуудлаас холдуулсан хөгжмийг илүүд үздэг. Тэд далайн давалгааны дуу чимээ, навчис сэрчигнэсэн байгалийн аялгуунд дуртай. Тэдэнд бусдын дуртай хөгжим заримдаа таалагдахгүй, зөвхөн өөрийн хөгжимтэй байхыг чухалчилдаг.
URL: