Хай На 13 хөлөг онгоцыг саатуулжээ

haina1БНСУ-ын Жежүгийн орон нутгийн шүүхээс Хятадын эх газрын тансаг зэрэглэлийн хөлөг онгоц Хай На 13-ыг саатуулсан бөгөөд, уг хөлөг онгоцон дээр ажилтнуудыг нь оруулаад нийт 2300 хүн байна. 15-ны үдээс өмнө Хятадаас Жежү мужид суугаа консулын газрын ахлах ажилтан Чэнь Жүньжегийн танилцуулснаар, Хайнаны агаарын тээврийн компани өнөөдөр тусгай нисэх онгоц илгээн саатуулагдсан зарим хүмүүсийг авчирч байна.

Түүнчлэн жуулчдын 4 нисэх онгоц илгээн хүмүүсийг авчирхаар байна. Зарим жуулчид нь хөлөг онгоцон дээрээ үлдэж үргэлжлэн аяллаа гүйцэтгэхээр байна гэдгийг Чэнь Жүньже мэдэгдэв.
Эх сурвалжид мэдээлснээр, “Хай На 13″ хөлөг онгоцыг чөлөөлөх цаг хугацааны талаар холбогдох талтай зөвшилцөж байгаа ба 16-нд чөлөөлөгдөн хөдлөх боломж их байна гэжээ.

\Хуар\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих