Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад оруулах цагийн хуваарь гаргав
Америк, ОХУ 14-ний өдөр Женевт Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад оруулах асуудлаар тохиролцсон байна. Уг гэрээний дагуу Сири долоо хоногийн дотор химийн зэвсгийн бүх жагсаалтаа гаргах ёстой.
Америкийн төрийн нарын бичгийн дарга Жон Керри болон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар 12-нд Женевт Сирийн химийн зэвсгийн асуудлаар гурав хоног зөвшилцсөн юм. Хэлэлцээрийн дараа 14-нд тэд хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд хэлэлцээрийн агуулгыг мэдэгджээ. Уг хэлэлцээр Сирийн химийн зэвсэг үйлдвэрлэж, ашиглах чадварыг устгаж, шилжүүлэн, хяналтдаа авахад зориулсан юм.
Хэлэлцээрийн дагуу жагсаалтад химийн зэвсгийн нэр, төрөл зүйл, оролцож байгаа ажилтны тоо, хадгалж байгаа орон байр, хэлбэр болон үйлдвэрлэж, судалж байгаа төхөөрөмж зэрэг агуулгыг хамарч байна. Үүнээс гадна, Америк, ОХУ-ын тогтоосон цагийн хуваарьт химийн зэвсгийг хориглох байгууллагын ажиглагч 11-р сараас өмнө Сирид орох бөгөөд 2014 оны эхний хагаст бүх химийн зэвсгийг шилжүүлэн, устгах юм байна.
Гэхдээ Сирид цэргийн цохилт өгөх боломжийг энэ хэлэлцээрт оруулсан байна. Уг хэлэлцээрт химийн зэвсгийг хориглох байгууллага болон НҮБ-тай хамтран ажиллахыг Сириэс шаардан, Сири дэх химийн зэвсгийн бүх цэгийг шалгахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж шаарджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ шийдвэрийг Сири биелүүлж байгаа байдлыг шалгах тухай шийдвэр батлахыг Америк, ОХУ ахиулна. Сири хэрэв гүйцэтгээгүй бол “НҮБ-ын дүрэм”-ийн 7-р хэсгийн тогтоолыг дагуу Аюулгүйн зөвлөл зэвсэгт хүчний цохилт өгөх юм уу эдийн засгийн хориг арга хэмжээ авах эрхтэй.
\Сарантуяа орчуулав.\ china radio
URL: