С.Жавхлангаар төв талбайгаа цэвэрлүүлье
Амлалт нэхэх ард түмний холбоо болоод “Гал үндэстэн” холбооныхон сүүлийн хэдэн өдөр төв талбайг эзэгнэх шиг л болж байна. Эгээ л нэг гэртээ байгаа аятай дураараа аашлан, Сүх жанжны хөшөөн дээр мордох нь холгүй авирлав. Худалч хүнд, гэр орон морь малаа нүүлгээд ирсэн хэдэн нөхөд өдөр нь авилгачдыг буруутган хашгирч, шөнө нь Туулын эрэг дээр архиддаг “ажилтай” гэх. Энэ бүхнээс үүдэн хуримласан хосууд, хонхны баяраа тэмдэглэсэн оюутнуудад хөл тавих зай ч олдохгүй нь бололтой. Морь малын баас, хог хаягдалд умбасан төв талбайгаа хараад өнөөдүүл чинь “Тэр үндсэрхэг үзлээрээ бахархаж, цээжээ дэлдэх дуртай С.Жавхлангаар төв талбайгаа цэвэрлүүлье” хэмээн уурлацгаажээ. Хажууд нь мань эр хээвнэг алхаж, орд цагаан гэртээ айраг шимэн ажиггүй суусан сурагтай. Гэхдээ тэрбээр “Ард түмний их хуралдай” гэх энэхүү ажлынхаа эхлэлийг тавилцсан шигээ төв талбайнхаа өнгө үзэмжид тийм ч их анхааралтай хандаагүй. Тиймээс түүнд АНАТХ-ны зохицуулагч Г.Уянга шиг баривчлагдах, суллагдахын алин болох нь ч мэдэгдэхгүй баахан сенсааци тарих асуудал байхгүй тул энэ мэт ажил хийгээд авахад ч гэмгүй л байх гэж сануулмаар.
Р.ЕСҮЙ www.secret.mn
URL: