ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ДАХИАД НЭГ ШАТ ХОЦРОХГҮЙН ТУЛД
Ам.долларын ханшийн өсөлт, эдийн засгийн хүндрэл “Монголд уул уурхай хэрэггүй”, “Миний Монголын газар шорооноос бурхан гуйвч бүү өг” гэж эсэргүүцэж, зэмлэж байсан хүмүүсийн амыг алгадав. Уул уурхайн салбаргүйгээр дэвшилтэт технологи, дэлхийн хөгжлөөс зэрэг хоцрогдож, хөдөөний амьдралаар замнах болно. Товчхондоо малаа адгуулж, махаа л чанаж, айраг сүүгээ уугаад, ааруул ээзгийгээр гэдсээ цатган ноос, ноолуураас өөр бизнесгүй сууна гэсэн үг. Үнэндээ уул уурхай гэдэг ердөө яруу найраг бөгөөд үндсэн утгаар нь авч үзвэл шороо ухаж үнэ хүрэх хэдэн ширхэг чулууг гадаадад борлуулж мөнгө олохын нэр. Үүний адилаар “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэдэг мөн л яруу найраг, бэлгэдэлийн шинжтэй. Алт, зэс, төмөр, мөнгө агуулсан шороог өөрсдөө боловсруулж дөнгөхгүй хойно хилийн чанад руу гаргахаас өөр сонголтгүй. Бүгдийг арай ондоо өнцгөөр авч үзье.
Мандан бадарч буй манай улсад “нинжа” хэмээгдэх хувиараа алт олборлогч олширлоо. Гараараа нүх ухаж, шороо үүрч, мөнгөн усаар чулуу угааж байгаа тэдний дунд нийгмийн хамгийн бүдүүлэг төвшний харилцаа бүрэлдэв. Хараалын үгээр мэндчилж, хажуудаа байгаа юуг ч үл анзааран хүний хийж болох сайн, муу бүхнийг сүлэлдүүлж байна. Тэдэнтэй хамт хүүхэд өсч торниж, Монголыг авч явах ирээдүйн “аймар” эрин үе төлөвшсөөр. Уул уурхайн “урт нэртэй” хууль батлагдахад гар аргаар алт олборлогчдын тоо огцом нэмэгдсэн гэдэг. Учир нь, албан ёсоор ажиллаж байсан уурхайг шинэ хууль хязгаарлан, дампууруулснаар гэнэт ажилгүй хоцорсон олон хүн өөрийн дураар алт хайдаг болсон нь тэр. Харин одоо тэднийг цөөрүүлье, нийгэмшүүлье, ажлын байраар хангая, ядаж л ирээдүй болсон хүүхдүүдийг нь өөрөөр хүмүүжүүлье. Гэвч энэ бүхэнд асар их мөнгө хэрэгтэй.
Ирээдүй гэснээс ойрын үед тархины даралттай, хорт хавдартай, амьсгалын сааталтай, хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд Монголд мэндэлж байна. Улс орны хөгжлийг шат ахиулан залгамжлах хойчис маань яагаад ийм болсонд хэдхэн шалтгаан бий. Хамгийн түрүүнд агаарын бохирдол, хөрс, орчны доройтол, архидалт, тамхины замбараагүй хэрэглээ. Энэ бүгдийг өөрчилж, шийдвэрлэхэд хэрэгтэй зүйл нь бидэнд одоогоор алга. Наанадаж л хүүхдийн эмгэг, согогийг эмчлүүлье гэхэд хангалттай эмнэлэг, сувилал, лаборатор бидэнд байгаа бил үү. Тиймээс дахиад л мөнгө шаардлагатай гэсэн үг.
Нөгөө талаас өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ам.долларын ханш талийж одов. Түүхэндээ ганц ширхэг ам.доллар 1700 төгрөгтэй дүйцэж байсангүй. Энэ нөхцөлд уг нь импортын барааны үнэ өсч зах зээл нь хумигдахад дотоодын бүтээгдэхүүний эрэлт ихэсч, үнэ улам хямдрах учиртай. Харамсалтай нь, бүтэц, үйл явцын гажигтай болохоор монголын эдийн засагт завшигч олон болж. Импортын барааны үнэ өсөхөд дотоодын ус, ундааны үнэ ч нэмэгдсэн байхыг үзлээ. Төрийн албаны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн ч нийт хөдөлмөрчдийн авч буй цалин хэвэндээ. Урьд нь, таван уут гурил авдаг байсан мөнгөөр өнөөдөр 4.5 уут гурил авдаг болно гэсэн үг. Үнийн өсөлт болон төгрөгийн ханшийн уналт ийм л гортой зүйл. Мэдээж үүнээс гарахын тулд мөнгө хэрэгтэй. Тухайлбал, ам.доллараа асар их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байж хүндрэлийг даван туулна.
Энэ бүгдийг шийдвэрлэх гарц нь мөнгө юм бол түүнийг хаанаас олох вэ. Өнөөх ад үзээд байдаг уул уурхайн салбар л богино хугацаанд маш их орлого төвлөрүүлэх боломжтой. Өнгөрсөн бүгдээс сургамж авъя, өнөөдрөөс цааш бүхнийг шинээр эхэлье гэвэл яах ёстойг салбарын мэргэжилтнүүдээс асуулаа. Дуу нэгтэй хэлэх үг нь “Let it be” буюу мөрөөр нь ажиллуул гэх аж. Уурхайчдад уурхайг, геологичдод геологийг, шинжээчдэд шинжлэх ухааныг үлдээгээд ердөө татвар болон байгаль орчны нөхөн сэргээлтээ нэхэж суухыг хүссэн юм. Арай тодорхой хэлэхэд, элдэв мэхээр саад хийж, дампууруулахыг бүү урьтал болго гэсэн үг.
Монголд уул уурхайг боомилсон олон хууль батлагдаж, төдий хэмжээгээр энэ салбар сийчүүлж, бүдэрч байв. “Алт” хөтөлбөр хэрэгжиж байх үед анхлан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээчийг бий болгожээ. Унци алт 300 ам.доллар байгаад гэнэтхэн 1200 шүргэж үнэ өсөв. Гэтэл дээрх хууль батлагдаж 68 хувийг шууд авахаар боллоо. Үндэслэлээ тайлбарлаач гэвэл “Алтны үнэ та нарын оролцоогоор бус угаасаа дэлхийн зах зээлд нэмэгдсэн” гэх үгс хэлжээ. 1200 ам.долларын дийлэнхийг татварт авчихаар зарлага, зардал, зарцуулалтад явсан 300 ам.доллар л үлдэж. Ерөнхийдөө алтны компаниуд тэг хувийн ашигтай ажиллах болсон байна.
Түүний араас цөөнгүй хууль батлагдсаны дотор уурхайчдад хамгийн их балагтай нь “урт нэртэй” хууль. Гайгүй ажиллаж байсан компаниудыг шууд зогсоож, олон хүн ажилгүй хоцорсон. Түүнээс гадна хөрөнгө оруулагчдад хүнд цохилт болж, экспортын багагүй хэсгийг бүрдүүлж байсан салбар дэгээдүүлэв. Дэлхийн аль ч улс оронд газар ухахгүйгээр, хөрсийг эвдлэхгүйгээр гүний баялаг олдог туршлага үгүй. Харин хэдий хэмжээний ашиг олж, ажил хийснээс үл хамааран байгаль орчныг анхны байснаас нь ч гоё болгож нөхөн сэргээхийг хатуу шаарддаг. Монголд ийм л шаардлага хэрэгжүүлдэг ноён нуруу, хатуу байр суурь хэрэгтэй. Эс бөгөөс үгийг нь сонсож, эрхийг нь эдлүүлэхгүйгээр шууд шоронд хорьж, ял оноодог төмөр нүүр төрд маань дутагдаж байгаа аж.
Урагшгүй салбарт уул уурхайг тооцож, үл тоомсорлодог төрийн хандлагыг илтгэх нэгэн жишээ нь хүчингүй болгосон 107 лиценз. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг хэрэгт холбогдоход давалгаанд нь дээрх лицензийн эзэд хямарч, дампуурав. Гадаадын хөрөнгө оруулагч нар тээнэгэлзэж буй энэ үед үндэсний хэдэн компаниа ийнхүү боомилох нь монголчуудад лав ашиггүй. Нэн ялангуя хүнд байдалд ороод буй эдийн засагт дэгээ болохоос дэм болохгүй нь мэдээж. Хэрэгтэнд ял оноож байгаа бол хийж эхлүүлсэн ажлаа дуусгах эрхийг яагаад цуцалсан нь ойлгомжгүй. Хөрс хуулж, газар ухаад зогсчихсон тэр газрын нөхөн сэргээлтийг хэн хариуцах вэ.
Уул уурхайг дараалан тонгорсон олон хуулийн сүүлчийг 2012 онд баталсан хууль болов. Үр дүн нь 365 хоногийн дараа Монголын эдийн засагт бодитоор нүүрлэж ам.долларын ханш өсч, эдийн засаг хүнд байдалд орсон. Ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулагчдыг бүгдийг нь “Гэртээ харь” гэснээр шинээр орж ирэх байсан хөрөнгө оруулалтыг ч үргээсэн хэрэг. Үүнийг батлах бодит жишээ нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан “Дисковер Монголиа 2013” чуулган. 11 дэх жилдээ зохион байгуулж буй чуулганы ирц тийм доогуур байхыг түүхэнд анх удаа үзэв. Дэлхийд танигдсан томчууд хүүхдийн ордныг дүүргэхгүй байв.
Энэ мэтээр уул уурхайг гоочилж, үндэсний үзэл, өвөг дээдэстээ хайртай болж жүжиглэсэн нь өнөөдөр хоолгүй хоноход хүргэв. Тэгвэл хуулиар боомилж, худлаа амбиц гаргаж уул уурхайг хөгжүүлдэггүй гэдгээ ухаараад баталсан хуулиа буцаах гэж байна. Хөөж явуулсан хөрөнгө оруулагчдаасаа хүлцэл өчиж, буцаж ирээч гэж гуйхад хүрэх нь. Гэхдээ алдаа бүхнээс суралцаж, давтаж гаргахгүй байх нь итгэлд суурилсан уул уурхайн салбарыг хөл дээр нь босгоход чухал нөлөөтэй. Товчхондоо, “Let it be” буюу уурхайчдыг мөрөөр нь ажиллуулаад зөвхөн татвараа гүйцэд төлөх, байгаль орчноо бүрэн сэргээх хоёр шаардлага л тавихыг эдийн засагчид санууллаа. Хэнд ч ойлгоход хялбар хоёрхон шаардлагаар уул уурхайн салбараа тэнхрүүлэх шаардлага Монгол хүн бүрийн өмнө тулгарч байна.
Гэхдээ монголчууд яарах хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхийн зах зээлд тун удахгүй төмрийн хүдэр олборлолт хэрэгцээгүй болох нь. Судлаачдын тогтоосноор байшин барилга, хаягдал төмрийг дахин ашиглах нь газрын гүнээс олборлохоос хэд дахин хямд. 100 жилийн өмнө барьсан барилга, ашигласан төмрийг дахин боловсруулахад дэлхийн бүх хэрэгцээг хангадаг эргэх тогтолцоонд орох дөхжээ. Ойрын 10 жилийн дотор энэ цикль бодит биеллээ олж, Монголын төмрийн хүдэр хэнд ч хэрэггүй болно. Түүний цаана байгаа дараачийн яарах шалтгаан нь бүр ч том. Японы Киотогийн гэрээг олон улс хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээ болоход БНХАУ 10 жилийн чөлөө авчээ. Учир нь, тэд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа шинэчилж, хорт утаа ялгаруулдаггүй болгохоор төлөвлөсөн аж. Төлөвлөгөөт хугацаанд 400 гаруй шинэ станц байгуулж дууссан хойно Киотогийн гэрээг үзэглэж дэлхий даяар озоны давхаргыг хамгаалах, нүүрсэн цахилгаан станц хэрэглэхгүй болох юм. Тэр үед Монголын нүүрс хэнд ч хэрэггүй гэсэн үг. Бид өөсрдөө ч хэрэглэх эрхгүй болно. Яагаад гэвэл бүх улс орноос бидэн рүү давшиж, битгий нүүрс түлээд бай хэмээн загнана. Товчхондоо, монголчууд дараагийн 10 жилийн хугацаанд нүүрс, төмрийн хүдрээ аль болох ихээр экспортолж ашиг олох хэрэгтэй. Үнэлэгдэж байгаа дээр нь эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол “Бурхан гуйсан ч өгөхгүй” гээд суувал бид дэлхийн хөгжлөөс дахиад нэг шатаар хоцорч үлдэнэ. Энэ бүгдийг хүсэхгүй байгаа бол иргэн бүр эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө хүсэл, сэтгэл, зүтгэлтэй байхыг амьдрал биднээс шаардаж байна. Эдийн засгаа хөгжүүлэхэд их мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг Монголд төвлөрүүлэх ганц салбар нь…

URL: