ШӨХТГ-аас усны суурь үнэ нэмэхийг эсэргүүцэж байна

magnai.0Өнгөрсөн сард Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс орон сууцанд амьдардаг айл өрх бүр хэрэглэсэн усны төлбөр дээрээ нэмж сард 2000 төгрөг төлөх шийдвэр гаргасан билээ. Тухайн үед ШӨХТГ-аас шийдвэрийг эсэргүүцэн батлуулалгүй намжсан ч дээрх асуудал эргэн сэргэж, оршин суугчдыг бухимдуулж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас мэдэгдэл хийлээ.

ШӨХТГ-аас усны суурь үнийг нэмэгдүүлэх үндэслэлгүй хэмээн үзэж байгаа бөгөөд усны үйлчилгээний суурь хураамжийг нэмэх шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэж үзсэн байна. Түүнчлэн хуулийн дагуу суурь хураамж авах ёсгүй хэмээн сануулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсээр байхад усны суурь хураамж авна гэсэн ойлголтыг   олон нийтэд төрүүлэн, тулган шаардсан хэлбэртэй мэдэгдлүүд гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-аас үзэж байна.

АРАВТ


URL:

Сэтгэгдэл бичих