Хятадын үйлдвэрлэл хумигдлаа

Хятадын үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн сард буурсан талаар албаны шинжээчид мэдээлжээ.

Тус улс инфляцитай тэмцэх зорилгоор мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нь ийнхүү үйлдвэрлэлийн гарц буурахад нөлөөлсөн байна.

Хятадын эдийн засаг өнгөрсөн онд 10 гаруй хувиар өссөн. Харин энэ онд 9.5 хувиар тэлнэ хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Ямартай ч сүүлийн үед Хятадын Засгийн газар арилжааны банкуудынхаа нөөцийн хөрөнгө, бодлогын хүүгээ шат дараалан нэмэх нь олширчээ.


URL:

Сэтгэгдэл бичих