Даян хайрхан
Отгонтэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн 2500м-ийн өндөртэй хоёр сүрлэг хайрхан бий.
Даянгийн хоёр талд Хөх, Цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн ургамалтай.
Орой дээрээ хэсэг хавтгай газартай, голд нь тайхар чулуу байдаг.
Уулын оргилоос алсад харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулс алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах бөгөөд нутгийн иргэд Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.
Нийгмийн толь
URL: