Дэлхийд эх орноо төлөөлж өрсөлдөх Монголын миссээр Н.Ану тодорлоо
Уламжлал болон 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia 2013″ тэмцээнд 72 охид бүсгүйчүүд өрсөлдөснөөс шилдэг 20 оролцогчид бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөөр шилдгийн шилдгүүдээ буюу энэ оны тэргүүн миссээ УДЭТ-ын тайзнаа тодрууллаа.
Ийнхүү дэлхийд эх орноо төлөөлж өрсөлдөх Монголын миссээр 22 настай Н.Ану тодорч дэд миссээр 19 настай Б.Номин-Эрдэнэ шалгарч гутгаар байранд 22 настай Б.Баттогтох шалгарлаа.
Дашрамд дурдахад “Miss Mongolia 2013″ тэмцээний мэдээллийн хамтрагчаар bolod.mn, miss.mn сайт хамтран ажилласан билээ.
Намшир овогтой Ану
Намшир овогтой Ану одоо 22 настай.
ШУТИС-УТДС-ийг төгссөн.
Усанд сэлэх, Шүлэг бичэх, Аялах дуртай.
Англи хэлтэй
Өндөр-178см
Биеийн харьцаа-88/60/90
Гаргасан амжилтууд: “ШУТИС-ын шилдэг загвар өмсөгч 2010 он”
“Face of Mongolia” шилдэг модель 2011
“Говь” компани 2011-2012 оны нүүр царай.
“Дархан минж” компани 2013 оны нүүр царай,
Оролцож байсан шоу: Goyol, UB fashion week, REFLECTIONS, Singapore “Fashion couture” 2013
Эх сурвалж: www.bolod.mn
Эх сурвалж: www.bolod.mn
URL: