Хууль зүй хийгээд хүний эрхийн тухай симпозиум болов

1_13377342589-р сарын 11-12-нд, Хятад Америкийн хууль зүй хийгээд хүний эрхийн тухай 5 дахь симпозиум Америкийн Нью-Йоркт болов. Хятадын хүний эрхийн хөгжлийн сангийн дэд зөвлөх бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ци Ай мин болон Америкийн Америк Хятадын харилцааны үндэсний комиссын дарга Орлинс тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцов.

Хятадын хүний эрхийн хөгжлийн сан болон Америкийн Америк Хятадын харилцааны үндэсний комисс хамтран Хятад Америкийн хууль зүй хийгээд хүний эрхийн тухай симпозиумыг голлон эрхэлж, 2009 оноос хойш 5 удаа амжилттай зохион явуулж байгаа юм. Тус удаагийн симпозиум дээр, Хятад Америк хоёр талын төлөөлөгч засгийн газрын мэдээллийн ил тод байдал, хавтаст хэргийн гол тогтолцоо, эрүүгийн хууль, өмгөөлөгчийн гүйцэтгэх үүрэг зэрэг болон хүний эрхтэй нягт холбоотой сэдвээр гүнзгий судлан ярилцсан байна.

Хятадын талын төлөөлөгч нар хүний эрхийн салбар дахь Хятадын шинэ ололт амжилт, ардчилал ба хуулиар засах байгуулалтыг урагшлуулах, хууль зүйн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг талаарх арга барил болон олсон амжилтыг танилцуулж, Хятадын хууль тогтоох байгууллага хүний эрхийг хамгаалах шаардлагын дагуу холбогдох хууль дүрмийг боловсруулан түүнд өөрчлөлт оруулахыг маш чухалчиж, мөн хууль зүйн байгууллага хуулийн дагуу үр ашигтай цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хууль зүйн салбар дахь хүний эрхийн хамгаалалтыг чармайн биелүүж байгаа талаар танилцуулсан байна.

\Ч.Гантөмөр орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих