Урд хөршийн эдийн засаг сэргэжээ

china-trade-middleБНХАУ-ын экспортын хэмжээ өнгөрсөн сард тооцоолж байснаас нь илүү өсөлттэй гарчээ. Экспортын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь тус улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өнгөрсөн сард сүүлийн 16 сард байгаагүйгээр өссөнтэй холбоотой гэнэ. Тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь экспорт болон аж үйлдвэрийн салбар.

Өнгөрсөн сард тус улсын импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тооцоолж байснаас долоон хувиар доогуур үзүүлэлт гарсан байна. Үүний үр дүнд урд хөрш худалдаанаасаа 8.5 гаруй тэрбум ам.долларын ашиг олжээ. Хятадын Засгийн газар аж үйлдвэр болон экспортын салбараа дэмжих бодлогодоо 20 мянган юаниас доош сарын орлого бүхий жижиг хувийн хэвшлийнхнийг нэмүү өртгийн татвар болон ашгийн албан татвараас чөлөөлөхийг тусгажээ.

Энэ шийдвэр нь зургаан сая орчим компанид нөлөөлж, улмаар ажил эрхлэгчдийн тоог огцом нэмнэ гэж төлөвлөжээ. Харин Хятадад инфляци өндөр байгаа аж. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад инфляци Хятадад долдугаар сард 2.7, өнгөрсөн сард 2.6 хувиар өсчээ.

“Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих