Хоолны жор: Тахианы кебаб (Chicken Kebabs)
* 6 амны халбага чидун жимсний тос
* 6 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 хумс сармис, нухсан
* давс
* перц
* 1/2 амттаны халбага saffron эсвэл turmeric
* 1 амны халбага масло, хайлуулсан* 900 гр тахианы цул мах, жигд дөрвөлжилөн хэрчсэн
- Эхний таван орцоо шилэн саванд холино. Тахиагаа нэмээд таглан 4-24 цаг хөргөгчинд амраана.
- Хулсан шор хэрэглэх бол хүйтэн усанд хийн 30 минут дэвтээнэ.
- Ил галаа халаана. Хайлуулсан маслоо saffron эсвэл turmeric-тэйгээ холино. Тахиагаа шорлоод ил гал дээр тавиад багс ашиглан хайлуулсан маслоны бэлдмэлээ тахианууд дээрээ түрхэнэ. Тахиагаа хааяа хааяа эргүүлэн болтол нь, хэр том хэрчсэнээс хамааран ойролцоогоор 10-15 минут, шараад таваглан халуунаар нь сервислэнэ.
URL: