Хүрэн давс нүдний махыг арилгадаг
Нүдний хялгасан судас өргөсч зарим үед хагарах явдал байдаг. Энэ нь харааны хэт ачааллаас эсвэл халуун хүйтний өөрчлөлтөөс гэх мэт олон шалтгаантай. Хагарсан хялгасан судас эхлээд улаан хүрэн байснаа сүүлдээ шарладаг. Энэ нь нэлээд хугацаа өнгөрсний дараа шимэгдэн арилдаг. Үүнд ямар нэгэн эм хэрэглэх хэрэггүй бөгөөд сайн унтаж амрах нь чухал юм. Мөн элэгний өвчний улмаас нүдний бүрхүүл шарлах явдал бий. Гэхдээ тэр нь хязгаарлагдмал цэгт биш жигд шар туяатай, булан руугаа арай илүү тод байдаг аж. Ийм үед шинжилгээ хийлгэн онош тодруулж эмчилгээ хийх нь зүйтэй. Нүдэнд хэрвээ мах ургасан бол амархан арилахгүй. Харин ардын эмчилгээний хувьд хүрэн давсаар нүдний махыг арчаад байхад багасдаг гэнэ.
URL: