Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 9-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ. 2013 оны 9-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7629 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8588 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 185 төгрөг, хонины цул мах 0.4 хувиар буюу 33 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины махыг “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 900-1000 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таванэрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтантариа” гурилын үнэ 900-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-850 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “ХарХорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямдбуюу 800 төгрөгөөр, харин “Хүчит Шонхор”, “Таван-Эрдэнэ”, “Марко”, “Макс” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 850 төгрөгөөр худалдаалж байна.2013 оны 9-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 5.5 хувиар буюу 70 төгрөг, манжин 3.4 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.
URL: