Б.Болдсайхан эмч дахиад ч “салаавч” гаргахад бэлэн гэнэ
Жагсагчдын түүхэнд анх удаа Төрийн ордон руугаа салаавч гаргасан үйлдэл хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Тодруулбал, Монголын сэхээтнүүдийн төлөөлөл болох эмч Б.Болдсайхан, Сангийн сайд асан Ч.Ганхуяг тэргүүтэй зургаан хүн ам.долларын ханш өссөнтэй холбогдуулан төрийн эрх баригчдад хандсан жирийн иргэний арга хэмээн Төрийн ордон руу салаавч гаргасан.
Салаавч гаргасан эрхмүүд төрийн ордны баруун жигүүрт очиж нэгэн дуугаар “Энхболд дарга аа, май” гэж зэрэг салаавч гаргасан бол мөн зүүн жигүүрт нь очиж “Алтанхуяг сайд аа, май” хэмээн салаавч гаргаж байв.
Энэ талаар эмч Б.Болдсайхан өөрийн твиттер хуудастаа “Би Ардчилсан намыг дэмждэг. Гэхдээ энэ нь алдааг нь шүүмжлэх биш, улайран хамгаалагч гэсэн үг огтхон ч биш. УИХ, Засгийн газар хоёр эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахгүй, ууландаа аялаад, хямраагүй гээд гүрийгээд байвал дахиад ч салаавч өгнө дөө” хэмээн жиргэсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: