Умард Солонгосын цөмийн реактораа сэргээвэл “маш ноцтой” хэрэг болно

40d7d9e1707924ff5034381a91927e81_LТОКИО. /АП/. Умард Солонгос цөмийн реакторын ажиллагаагаа сэргээхээр хийсэн аливаа алхам нь “маш ноцтой асуудал” үүсгэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг болно гэж АНУ-ын тусгай төлөөлөгч мэдэгдлээ.

Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талын уулзалтаас гаргасан хэлэлцээрийн дагуу 2007 онд хаасан Умард Солонгосын Йонбен дахь цөмийн байгууламжийн плутонийн реакторын үйл ажиллагааг сэргээх гэж байна гэж АНУ-ын судалгааны хүрээлэн  хиймэл дагуулаас авсан зургийг үндэслэн өчигдөр мэдэгдсэн билээ.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Умард Солонгос өгсөн амлалтуудаа зөрчсөн хэрэг болно гэж АНУ-ын Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Глин Дэвис мэдэгджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард реактораа сэргээнэ гэж Умард Солонгос сүрдүүлж байсан боловч үүнээс хойш дайсагнасан мэдэгдэл хийхээ больж, өрсөлдөгч Өмнөд Солонгостой дипломат харилцаагаа идэвхжүүлэх болсон билээ.
Л.Урангуа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих