Х.Баттулга, Ц.Нямдорж нарын маргааныг анхан шатанд буцаалаа

Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох иргэний хэргийг өчигдөр УДШ- ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хяналтын шатны хурлаар хэлэлцээд уг хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаажээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх, улмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих