Хөшөөтийн уурхайн удирдлага 50 гаруй ажилчнаа халахаар төлөвлөжээ
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг барьцаалан Хонгконгийн хөрөнгийн биржид 2.4 тэрбум долларын хөрөнгө босгосон, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани өчигдөр 50 гаруй ажилчнаа ажлаас халах мэдэгдэл хийжээ.
Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон иргэнийг ажилтай болгоно гэж мэдэгдэж байсан компани одоо монгол ажилчдаа цөөлөх бодлого явуулж эхэлсэн гэж ажилчид нь үзэж байна.
Инженер техникийн ажилтан болон Хөшөөтийн уурхайн ажилчдаа гэнэт нэг зэрэг халж байгаа нь Монгол хүнийг эх орондоо ажиллах эрхийг нь зөрчиж байна хэмээн ажилчид нь эсэргүүцэж байгаа юм.
Энэ компанийн ажилчид хөдөлмөрийн гэрээг зөрчиж, хариуцлага алдаж ажил дээрээ алдаа дутагдал гаргаагүй байна.
zuuniimedee
URL: