Амиа хорлохыг завдсан аврагчийг яллав

amia_horloh320-middle“МИ 8” нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн Онцгой байдлын Аврах тусгай ангийн аврагч, түрүүч П.Ц өнгөрсөн хавар амиа хорлохыг завдах үедээ харамсалтайгаар хүний аминд хүрсэн хэрэг гарсан юм.

Түүний хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэн нэг жилийн хорих ял оногдуулжээ.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард амиа хорлохыг завдан Сонгинохайрхан дүүргийн VII хороон дахь есөн давхар барилгаас үсрэхдээ хүний дээрээс унаж амь насанд нь хүрсэн билээ.

Түүний уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

П.Ц нь 2007 оны Сэлэнгэ аймагт гарсан гал түймрийг унтраахаар явсан аврагчдын ослоос амьд үлдсэн ч хөдөлмөрийн чадвараа алдсан нь амиа хорлохыг завдсан шалтгаан нь болжээ.

Б.Заяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих