Лалын шашны алан хядагчид Филлиппины өмнө хэсгийн хоёр дахь хот руу дайрчээ

Лалын шашны алан хядагчид Филлиппины өмнө хэсгийн хоёр дахь хот руу дайрчээ

Фото: EPA

Филиппины лалын шашны “Морог чөлөөлөх үндэсний фронт”-ын алан хядагчид пүрэв гаригт тус улсын өмнө хэсгийн хоёр дахь хот руу дайрчээ

Филиппины лалын шашны “Морог чөлөөлөх үндэсний фронт”-ын алан хядагчид пүрэв гаригт тус улсын өмнө хэсгийн хоёр дахь хот руу дайрчээ. Христийн шашинтан голдуу амьдардаг Басилан мужийн Ламитан хотын орчимд өнөө өглөө лалын шашинтны алан хядагчдын дайралтын улмаас Таван хүн сураггүй алга болж, 6 хүн шархдаад байна. Дайралтыг армийн тусгайгийхан таслан зогсоожээ.

Мөн тус улсын томоохон хот болох Замбоанга хотод засгийн газрын цэргүүд, босогчдын хооронд сөргөлдөөн дөрвөн өдөр үргэлжилж байгаа тухай GMA News интернет-порталын мэдээнд өгүүлжээ. Дөрвөн өдрийн сөргөлдөөний үеэр алагдсан хүмүүсийн тоо 12 хүрээд байна. 24 хүн шархаджээ. 200 орчим хүнмйг босогчид “амьд бай”-гаар ашиглаж байна.Тэд бүгдээрээ энгийн номхон хүмүүс аж. Засгийн газрын цэргүүд эзлэгдээд байгаа районуудыг бүслэн авч, тийшээгээ нэмэгдэл хүч илгээж байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих