Оюутолгойд бэлгийн дарамт гаарч байна гэнэ үү

Бидний диваажин шиг санаж буй Оюутолгойд хүний эрх ноцтой зөрчигдөж, тэнд монгол хүний үнэ цэн алдагдсан тухай мэдээлэл байнга л гарах болсон. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаарОюутолгойд ажиллаж буй хятадууд даварч, монгол ажилчдад бие махбодийн болоод бэлгийн дарамт үзүүлэх болсон гэнэ.  Өнгөрсөн өвөл л гэхэд үдийн хоолон дээр монгол иргэнийг хятад ажилчин сэрээгээр хатгаж, гэмтээсэн хэрэг гарсан. Хятад ажилчин хоол нэмүүлэх гэхэд нь монгол тогооч өгөөгүй учраас өлссөн хятад уурандаа тогооч руу тавгаа шидсэн байдаг. Түүний араатан шиг авирлахыг хараад сууж тэвчээгүй монголчууд тогоочийг өмөөрөхөд зааланд байсан хятадууд тэдэн рүү дайрч, нэгийнх нь гарыг сэрээдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэвч энэ байдал тогооч эмэгтэйг өмөөрсөн монгол залуучууд ажлаас халагдсанаар намжсан билээ. Үүнээс хойш хятадуудын араатан шиг авирлах нь хэрээс хэтэрч, тогооч эмэгтэйчүүдийг хоол бага өглөө, амтгүй байна гэх зэргээр нүүр рүү нь нулимж, гар хүрэх нь энхүүхэнд болсон гэнэ. Үүнийг нь харсан хамгаалалтын монгол ажилчдад элэг нэгтнээ өмөөрөн өмөлзөх сэтгэл төрдөг ч нүдээ анин шүдээ зуугаад өнгөрдөг болсон аж. Харин сэтгэлээ барьж дийлэлгүй хамгаалахыг оролдсон нэгнийг нь хятадууд бүлэглэн зодож, дарамталдаг байна. Үүнээс гадна, үйлчлэгч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх нь хэрээс хэтэрчээ. Хятадууд орондоо нүцгэн хэвтэж, гэдсэн дээрээ мөнгө тавьчихаад үйлчлэгч эмэгтэйчүүдийг дуудан бэлэг эрхтэнээ хөхөхийг шаарддаг гэнэ. Хэрэв ирэхгүй бол зодож, дарамталдаг байна. Тэдний энэ гаж үйлдлийг хамгаалалтынхан болон удирдлагууд нь мэддэг ч ямар нэгэн арга хэмжээ авдаггүй гэнэ. Харин ч ажлын байрны бэлгийн дарамтад орсон үйлчлэгч эмэгтэйчүүд энэ талаар гомдол гаргавал айлган сүрдүүлж, ажлаас хална хэмээн дарамталдаг байна.

Ер нь, Оюутолгойд цалин багатай, царай мууай ажлыг монголчууд хийхээс гадна хятадуудын гарын чилээ, зугааг гаргасаар л байх уу, Ерөнхий сайд аа. Та болон танай танхимын сайд нар, ялангуяа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Оюутолгой руу анхаарлаа хандуулах цаг болсон юм биш үү. Сайд дарга нар та бүхэн Оюутолгойд бүтээн байгуулалт хийгдэж, хөгжил цэцэглэлт ид өрнөж байна гэж ард түмний тархийг угаахын оронд “халуун цурам” руу нь орж, нөхцөл байдал ямар байгаа, монголчуудыг яаж дарамталж байдгийг нэг удаа ч гэсэн нүдээрээ харж, чихээрээ сонсох цаг нь болсон юм биш үү.

Ц.Пүрэв


URL:

Сэтгэгдэл бичих