Дэлхийн өрсөлдөх чадварын жагсаалтад Хятад улс 29-рт жагсав
Давосын чуулга уулзалт 11-ний өдөр Даяньд “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” гаргасан байна. Уг тайлангаас үзвэл, Хятад улс өнгөрсөн жилтэй адил 29-рт жагссан байна.
Уг тайлангаас үзвэл, БРИКС-ийн орнуудын дотор Хятад улс маш тогтвортой бөгөөд урдуур жагсаж байна. Өмнөд Африк 53, Бразил 56, Энэтхэг 60, ОХУ 64-рт жагсаж байна.
Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ахлах эдийн засагч Женифер Бланк хэлэхдээ, Хятад улсын өрсөлдөх чадварын жагсаалтад зарим буурай тал байгаа, тухайлбал авилгал, аюулгүй байдал болон аж ахуйн нэгжээс хариуцлага нэхэмжлэх дүрэм боловсронгуй бус зэрэг асуудал оршиж байна. Гэвч Хятадын засгийн газар эдгээр асуудлыг анхааралдаа авч, идэвхтэй бодлого хэрэгжүүлэн, сайжруулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, идэвхтэй талаас харахад Хятадын макро эдийн засгийн орчин өөдрөг байгаа. Хятад улс олон талаар давуу талаа хадгалж байна. Хэрэв бүтээлч чадвараа дээшлүүлж, их дээд сургуулийн боловсролын чанарыг сайжруулан, өрсөлдөх чадварыг хязгаарласан нөлөөллийг багасаж, тогтвортой сэдэлтийн бодлого хэрэгжүүлэхэд цаашид чармайвал сайн ирээдүйтэй болно гэжээ.
\Сарантуяа орчуулав.\CHINA RADIO
URL: