С.Гантуяа “РИО ТИНТО”- г яллаа.

С.Гантуяа “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан юм.
“Оюутолгой” компанийн ажилтан С.Гантуяа хэлэхдээ “Би шүүхээр үнэн зөвөө шийдүүлж ажилдаа эргэн орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд 100 хувь хандивлана” гэж хэлсэн байна.
Тэрээр маргааш 11:30 –с монгол нюьс мэдээллийн төв дээр мэдээлэл хийнэ.
Б.Өлзий
URL: