Д.Зоригтыг огцруулах гарын үсэг цуглуулж байгааг гишүүд үгүйсгэсэнгүй
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар хоёр намын нэр бүхий гишүүд өнгөрс өн баасан гаригаас гарын үсэг цуглуулж эхэлсэн. Бүлгүүдийн өчигдрийн хуралдаанд энэ талаар хэлэлцүүлэхээр оруулааг үй ч дотроо аль эрт бужигнаж эхэлснээ гишүүд үгүйсгэсэнгүй. Хурлын дундуур Д.Зоригт хэд хэдэн удаа гарч ирсэн ч сэтг үүлчдээс зугатаж, асуултад хариулаагүй юм. Өмнө нь түүнийг огцруулахаар өргөх бичиг барьж байсан болон бусад гишүүдийн байр, суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Ц.БАТБАЯР:
МИНИЙ БАЙР, СУУРЬ ХЭВЭЭРЭЭ
-Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар
УИХ-ын нэр бүхий
гишүүд дахин өргөх бичиг барина
гэсэн мэдээлэл гарсан.
Хэзээ албан ёсоор хүсэлтээ
тавих вэ?
-Одоохондоо асуудлыг
албан ёсоор ярилцаагүй.
-Та өмнө нь С.Эрдэнэ,
Ц.Сэдванчиг, нарын хамт
огцруулах хүсэлт гаргаж
байсан. Одоо тухайн үеийнхээс
хавьгүй олон гишүүн
хөдлөөд байгаа юм биш үү?
-Тийм саналтай гишүүн олон бий.
-Тэгэхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн нь бодитой
гэсэн үг үү?
-Гишүүдийн дунд асуудал яригдаад эхэлчихсэн
байгаа.
-Мэдээж та энэ удаа ч гэсэн Д.Зоригтыг огцруулах
тухай байр, сууриа хамгаалж байгаа байх?
-Миний байр, суурь хэвээрээ.
УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАН:
ТИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ ДУУЛДСАН
-Нэр бүхий гишүүд Д.Зоригт
сайдыг огцруулах хү-
сэлт гаргана гэсэн мэдээлэл
тарсан. АН-ын гишүүд ямар
байр, суурьтай байна?
-Өглөө /өчигдөр/ бүлгийн
хуралд хагас суугаад гарсан.
Тиймэрхүү зүйл яригдаагүй.
-Тэр асуудлаар гишүүдээс
гарын үсэг цуглуулж эхэлсэн
гэсэн мэдээлэл байна?
-Тиймэрхүү мэдээлэл бол
гишүүдийн зүгээс дуулдаж
байсан.
УИХ-ын гишүүн Ц.СЭДВАНЧИГ:
Д.ЗОРИГТЫН ХАРИУЦСАН САЛБАРТ ЯМАР Ч
АХИЦ ГАРААГҮЙ
-Нэр бүхий гишүүд
санаачлан Эрдэс баялаг,
эрчим хүчний сайдыг огцруулах
хүсэлт гаргаж байснаас
хойш багагүй хугацаа
өнгөрлөө. Өнөөдөр дахиад л
асуудал босч байна. Энэ
талаар ямар байр, суурьтай
байна?
-С.Эрдэнэ, Ц.Батбаяр
бид гурав албан ёсоор уулзаж ярилцаагүй байна. Бусад
гишүүд санал, санаачилга гаргасныг үгүйсгэхгүй.
Гишүүдийн дотор асуудал яригдаад эхэлчихсэн байна
лээ.
-Ц.Батбаяр гишүүн “Миний байр, суурь хэвээрээ”
гэж байна лээ. Та юу гэж үзэж байна?
-Бид гурав асуудал тавьснаас хойш удаагүй байна
шүү дээ. Тийм амархан байр, сууриа өөрчлөөд эргэж
буцна гэж юу байхав.
-Сануулга авлаа гээд хариуцсан салбартаа ажлаа
сайжруулсан, эсэхэд ямар дүгнэлт өгөх вэ?
-Налайхад гарсан осол, Өмнөговийн асуудал, Увсын
дулааны цахилгаан станцтай холбоотой хэл ам гээд
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг тойрсон яриа
өнөөдөр намжаагүй байна шүү дээ. Энэ болгоноос үүдэн
Д.Зоригтыг огцруулах асуудал дахин сөхөгдсөн байхыг
үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүн Ш.САЙХАНСАМБУУ:
АНХНААСАА БАЙГУУЛАХ ЁСГҮЙ ГЭРЭЭГ
ХИЙЧИХЭЭД ОДОО ТҮҮНИЙГ ОГЦРУУЛААД
НЭМЭР БАЙНА УУ?
-Д.Зоригт сайдыг огцруулах
асуудлаар гишүүдийн дунд
гарын үсэг цуглуулж эхлээд
байгаа юм байна. Танд тэр
бичиг ирсэн үү?
-АН-ын хэдэн гишүүн
явж байгаа дуулдсан. Надтай
уулзаагүй.
-Та ямар байр, суурьтай
байгаа вэ?
-Анхнаасаа байгуулах
ёсгүй байсан Оюутолгойн
гэрээг байгуулчихаад одоо
салбарын сайдыг огцруулаад
ямар нэмэр байгаа юм бэ. Тийм биз дээ.
zuuniimedee
URL: