ОХУ-д азын дугаарыг худалдахгүй

ОХУ-д азын дугаарыг худалдахгүй

ОХУ-ын эрх баригчид автомашины азын дугаарыг дуудлага худалдаагаар зарах бодлоосоо татгалзжээ.

Сайд нарын танхимын дарга С.Приходькогийн мэдэгдэлд энэ талаар дурьдсан байсан гэнэ.

Хойд хөршийн эрх баригчид өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн автомашинд ногдуулах гаалийн татварыг нэмэх шийдвэр гаргасан билээ.

Яг энэ үед “азын” гэх ижил цифртэй буюу төгсгөлийн цифрүүд адил автомашины улсын дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар зарах асуудал яригдаж байсан юм.

Ийм дугаарыг авахын тулд жирийн дугаарынхаас 100 дахин их мөнгө төлөх ёстой гэж хууль санаачлагчид нь үзэж байсан бөгөөд энэ нь “улсын дугаарыг тойрсон авлигын сүлжээг арилгана” гэж байсан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих