Тавдугаар цахилгаан станцыг “ТЭЦ-III”-ын дэргэд барина
Манай орны эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын чадал дөнгөн данган хүрэлцэж буй. Тиймээс шинээр эрчим хүчний эх үүсвэр барих шаардлага зайлшгүй тулгараад байгаа билээ.
Тавдугаар цахилгаан станцыг барихаар Засгийн газар нэлээд санаачилга гаргаж ажиллаж байна.
Тавдугаар цахилгаан станцыг Улиастайн аманд барихаар газар сонгосон байсан. Гэвч тэр газарт цахилгаан станц барих боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргасан юм.
Мөн Багануур дүүргийнхэн Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Тавдугаар цахилгаан станц барих санал гаргасан юм.
Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас эдийн засгийн үр ашгийн тооцоо хийж үзээд Тавдугаар цахилгаан станцыг “ТЭЦ-III” дэргэд барих нь зүйтэй гэж үзжээ.
Э.Хангай
URL: