МҮОХ-ны дарга Д.Загдсүрэнд яллах дүгнэлт үйлдэнэ
АТГ-аас МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн болон тус байгууллагын хуулийн хэлтсийн дарга, хувийн хэвшлийн ажилтан нарын гурван хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, МҮОХ-нд их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээллийн дагуу сэжигтнээр татаж шалгасан.
Д.Загдсүрэн даргыг албан тушаалын байдлаа ашиглан МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин” гэх нэртэй сувилалд дур мэдэн өгсөн хэмээн хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Түүнчлэн тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийнхөө хувийг хувийн компани руу шилжүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдаад байсан.
Тэгвэл МҮОХ-ны дарга Д.Загсдүрэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байгаа юм байна.
Б.Ирээдүй
URL: