МҮЭХ маргааш тайван жагсаал хийнэ
Mонголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг тогтворжуулах зэргийг шаардаж, Тусгаар тогтнолын талбайд маргааш 12.00 цагт жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
МҮЭХ-ноос жагсаалын үеэр долоон шаардлага бүхий албан бичгийг Засгийн газар, Улсын их хурлын холбогдох албан тушаалтнуудад хүргүүлнэ гэв.
Дээд байгууллагуудад тавьсан шаардлагынхаа хариуг энэ сарын 20-ны дотор авах болно хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс мэдэгдлээ.
Б.Ирээдүй
URL: