Сирийн ГХЯ: 83 улсын террорристууд Туркт бэлтгэгдэж байна
МОСКВА. /Оросын дуу хоолой/. Сирид илгээх 83 улсын террористуудыг Туркт бэлтгэгдэж байна.
Сирийн Гадаад харилцааны сайд Валид Муаллем Оросын Улсын Думын тэргүүн Сергей Нарышкинтай Москва хотноо уулзахдаа уг мэдэгдлийг хийжээ.
Түүний хэлснээр, Чеченийн хөлсний цэрэг, тэмцэгчид Туркт бэлтгэгдэж байгаа аж.
“Хоёр улс удаан хугацааны түүхэн найрсаг харилцаатай боловч Турк Сирид дайсагнасан байр сууринаас хандаж байна” гэж тэрбээр хэлэв.
Г.Доржханд
montsame
URL: