“Монгол ралли 2013” уралдаан 13 нд эхэлнэ
МАММСХ-ноос зохион уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол ралли” тэмцээн 13 нд гараагаа эхлэхээр болжээ.
Монголын авто машин, мотоцикль сонирхогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү тэмцээн нь 15 н хүртэл Улаанбаатар- Дорнод- Хэнтий-Улаанбаатар гэсэн маршрутаар зохиогдохоор болсон байна.
“Монгол ралли” холын зайн уралдааныг 1995 оноос хойш жил бүр зохиож байгаа бөгөөд авто машины төрөлд зөвхөн УАЗ маркийн машинаар уралддаг байсан бол өнгөрсөн 2011 оноос жийп машин оролцож буйгаараа онцлогтой.
Мөн тэмцээн оролцох тамирчдаас амьдралын даатгал компанид даатгал хийлгэсэн байх, баг тамирчид эмчийн үзлэгт хамрагдсан баталгаажсан мэдүүлэгтэй байхыг шаардаж байгаа юм.
URL: