“Иргэн бүрт олгох хувьцааг өсгөх хэрэгтэй” гэж үзжээ
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна.
Төсөлд иргэн бүрт “Эрдэнэс Тававтолгой” компанийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэхээр заажээ.
Засгийн газраас гаргасан тогтоолоор Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмшихээр болсон. Үүн дээр нэмж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалахаар заасан хувьцааг иргэн бүртээ хуваан үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь шударга хуваарилалт болно гэж гишүүд үзсэн байна.
Тэд хуулийн төслөө өнгөрсөн бямба гарагт Засгийн газарт өргөн мэдүүлсэн аж. Засгийн газар ээлжит хуралдаанаараа төслийг хэлэлцээд саналаа өгөх юм. Үүний дараа гишүүд төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэх ёстой юм.
ulsturiin toim
URL: