Ч. Ганхуяг, Б.Болдсайхан нарт эрүү үүсгээгүй

Ч. Ганхуяг, Б.Болдсайхан нарт эрүү үүсгээгүй

Чингисийн талбай дээр салаавч гаргаж үүнийгээ тэмцлийн шинэ хэлбэр хэмээн нэрлэсэн Сангийн дэд сайд асан Ч. Ганхуяг, Б.Болдсайхан эмч нарын хүмүүст эрүү үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийг цахим сайтууд цацсаныг ЦЕГ-аас үгүйсгэлээ.

ЦЕГ-аас өнөөдөр салаавч гаргасан хүмүүст аюулгүй байдлаа хангаж, хуулийн хүрээнд байхыг сануулснаас биш эрүү үүсгэсэн зүйл байхгүй  хэмээн мэдэгдэж байна. Уг мэдэгдэлд Монгол Улсын “Жагсаал, цуглаан хийх журмын  тухай” хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-д ” …жагсаал, цуглаан хийхдээ нутаг дэвсгэрийн засаг даргад мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчин цуглаан хийсэн Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн  хэлтсээс  жагсаал цуглаан хийх үед түүнд оролцогч нарыг гэмт халдлагаас хамгаалах болон хэв журам сахиулах үүргийг цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу хариуцсан” гэжээ.

Б.Заяа

MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих