Хэн нь үнэн яриад байнаа???

Чингис бондоор бүтээн байгуулалтыг хийгээд л монгол орныг ёстой Н.Алтанхуяг сайдын хэлдгээр “гялалзтал” нь хөгжүүлнэ гэсэн хоосон амлалт юу л болоод байна даа. Гялалзтал биш харин сэгсийлгэх гээд л байх шиг байна. Чингисийн нэрийг ардчилагчид маань бүх юман дээрээ наагаад сүүлдээ сүх жанжны талбайг Чингис болгоод л дуусаж байх шиг.

За одоо өнгөрсөн гадаадынхан ирвэл гайхах л байх. Чингисийн талбай дээр нь Сүхбаатарын хөшөөтэй. Сүр бадруулан авчирсан бондын мөнгө нь дууссан дуусаагүй гэх маргаан нийгэмд үргэлжилж байхад Ерөнхий сайд болон Эдийн засаг хөгжлийн сайд хоёрын зөрүүтэй яриа бүүр ч эргэлзээ төрүүллээ. Ерөнхий сайд нь 300-400 сая доллар үлдсэн гэх /Дэлгэрэнгүйг http://news.gogo.mn/mr/127940/, салбарын сайд нь гуравны нэгийг нь үрсэн, үлдсэн нь Монгол банкинд байгаа гэх /Дэлгэрэнгүйг http://www.medee.mn/main.php?eid=36308/. Ямар очоод банкийг нь шалгах эрх байх биш дээ. Энэ хоёрын аль нь үнэн бэ? Хэн нь үнэн яриад байна??

Эсвэл хоёулаа худал залаад байна уу. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн ч тоож байгаа юм алга. Тэнгэр газар шиг зөрүүтэй тоо хэлээд байхад яагаад анхаарахгүй байна вэ? Эсвэл зориуд олон түмнийг төөрөгдөлд оруулаад байна уу?

Сөрөг хүчин энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, хяналт тавих болоогүй юу?

http://tsagtur.mn/%D1%85%D1%8D%D0%BD-%D0%BD%D1%8C-%D2%AF%D0%BD%D1%8D%D0%BD-%D1%8F%D1%80%D0%B8%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0%D0%B0/


URL:

Tags: , ,

Сэтгэгдэл бичих