Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаанд оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын зарим орны Төрийн тэргүүнтэй уулзалт хийх юм байна.

/www.president.mn/


URL:

Сэтгэгдэл бичих