Биеэ үнэлэгч эмэгтэй хүний аминд хүрснийг тогтоов

fd4000e8b73761a9bigБаянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс байшингийн суурин дор таван жилийн өмнө булсан эмэгтэй хүний цогцос олдсон хэрэг гарсан билээ.

Харин энэ хэргийн талаарх шинжээчдийн албан ёсны дүгнэлт гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Хохирогч эмэгтэйн амийг таван жилийн өмнө бус хэдэн сарын өмнө хороосныг тогтоожээ.

Нөхөр нь хэмээн сэжиглэгдээд байсан 40 гаруй насны эрэгтэй уг хэрэгт ямар ч холбогдолгүй байжээ.

Энэхүү хэргийг 30 гаруй насны тодорхой эрхэлсэн ажилгүй, биеэ үнэлэгч эмэгтэй үйлдсэн болохыг тогтоосон байна.

Гэмт хэрэгтэн хохирогч эмэгтэйтэй танилууд байсан бөгөөд хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцаанаас болж амийг нь хороожээ.

Хохирогч бүсгүй нөхөргүй ганц бие байсан байна.

Б.Агиймаа /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих