Б.Обама: Хэрэв бид ингээд орхивол бусад орон химийн зэвсэг ашиглана

Б.Обама: Хэрэв бид ингээд орхивол бусад орон химийн зэвсэг ашиглана

Нью-Иоркиин ихэр цамхаг нуран унаж, хариуд нь Жорж Буш Ирак руу цэргээ оруулснаас хойш яг 12 жилийн дараа Барак Обама Сири уруу довтлох төлөвлөгөө танилцуулав.

Тэрбээр өөрийнхөө саналд дэмжлэг авахын тулд өчигдөр болсон Конгрессын хуралдаан дээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Миний анд нөхөд америкчууд аа, өнөө орой 6и та бүхэнд Сирийн талаар ярих гэсэн юм.

Бидэнд энэ улс ямар хамаатай юм 6э. Бид ер нь хаашаа очих гээд байна вэ.

Башар ал Ассадын дэглэмийг эсэргүүцэн тайван жагсаалаар эхэлж байсан тэмцэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймшигтай иргэний дайн болон хувирчээ. Энэ хооронд Сирид 100 мянган хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэлээ. Харин АНУ холбоотнуудтайгаа хамтран хүмүүнлэгийн тусламж үзүүлж, сөрөг хүчнийг дэмжиж, улс төрийн тогтвортой байдлыг хангахыг зорьж ажилласан. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд 6и Сирид цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг хичээж байв. Учир нь Ирак, Афганистаны дайны дараа бид өөр нэг орны иргэний дайныг зогсоож хүчирэхгүй билээ.

Гэвч Башар ал Ассадын Засгийн газар олон хүнийг хийгээр хордуулж, аминд нь хүрсний дараа нөхцөл байдал өөрчлөгдлөө.

Хийнд хордсон хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд гудамжинд хэвтэж байгаа дүр зураг өр өвдөм харагдаж байсан юм. Хөөрхий эцэг нь аль хэдийнэ амиа алдсан хүүгээ тэвэрч, босоод ирэх болов уу хэмээн горьдон харж байгаа тэр дүр зураг хэчнээн сэтгэл өвтгөмөөр байв аа. Тэр аймшигтай шөнө дэлхий нийтээрээ химийн зэвсгийн хор хөнөөлийг харцгаасан юм. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж, дайны хуулийг зөрчсөн энэ үйлдлийг бөмбөрцгийн нөгөө талд амьдарч байгаа бид зогсоох ёстой.

Энэ бол анхны тохиолдол биш. Дэлхийн нэгдүгээр дайны үед Европт америк цэргүүд химийн зэвсгийн золиос болсон. Дэлхийн хоёрдугаар дайн болоход нацистууд энэ гамшгийг бидэнд мөн л мэдрүүлж байсан. Энэ бол цэрэг болон энгийн иргэдийг ялгахгүйгээр хүмүүсийг үй олноор нь устгадаг зэвсэг. Тийм учраас иргэншсэн нийгэмд амьдарч байгаа хүн төрөлхтөн химийн зэвсгийг хориглосоор ирсэн юм. Үүнийг баталсан 189 орны Засгийн газрын хамтарсан хэлэлцээр бий. Үүнд АНУ 1997 онд нэгдэн орсон билээ.

Гэтэл наймдугаар сарын 21-нд энэ чухал зарчим зөрчигдөв. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг хэн ч үгүйсгэх аргагүй байна. Үүнийг нотлох олон мянган видео бичлэг, гар утасны зургийг дэлхий нийтээрээ харлаа. Хийнд хордсон шинж тэмдэг бүхий хүмүүс эмнэлэгт хүргэгдэн очсоор байгаа тухай хүмүүнлэгийн ажилчид ч ярьж байна. Үүн дээр нэмж хэлэхэд Ассадын дэглэм хариуцлага хүлээж байсныг бид мэднэ. Наймдугаар сарын 21 болохоос өмнөхөн Ассадын талынхан химийн зэвсэг бэлтгэж байсныг бид мэднэ. Тэд цэргүүддээ хийн баг тараан өгч байсан. Харин дараа нь өөрсдийн мэдлийн газраасаа ойр хавийн 11 бүс нутаг руу пуужин харвасан. Үүгээрээ тэд сөрөг хүчнээ бүрмөсөн устгахыг хүсч байсан юм. Тэдгээр пуужин газардсаны дараахан хий тархаж, эмнэлгүүд шархадсан хүмүүс болон цогцосоор дүүрсэн. Гэтэл Ассадын цэргийн дарга нар халдлагын үр дүнг шинжилж үзээд довтолгооноо улам эрчимжүүлсэн. Харин бид тэнд байсан хүмүүсийн цус, үснээс шинжилгээ авч, химийн зэвсэгт хордсоныг нь нотолсон юм.

Дэлхий нийт тэр аймшигтай дүр зургийг мартагнах эсэхээс үүнийг хийсэн дарангуйлагчдын хувь заяа хамаарна. Баримтыг үгүйсгэж болохгүй. Харин АНУ тэргүүтэй олон улсын зүгээс үүнтэй холбогдуулан юу хийх вэ гэдэг л том асуулт болоод байна. Учир нь тэр хүмүүс, хүүхдүүдэд тохиолдсон явдал нь олон улсын дүрэм журмыг зөрчсөнөөс гадна бидний аюулгүй байдалд ч заналхийлж байгаа юм.

Яагаад гэдгийг нь 6и тайлбарлая. Хэрэв бид ингээд орхивол Ассадын дэглэм химийн зэвсгийг хэрэглэж болдог юм байна гэж ойлгоно. Өөр бусад дарангуйлагч дэглэмүүд ч бас энэ зэвсгийг ашиглах эсэхээ нягталж үзэх шаардлагагүй болно. Хэзээ нэгэн цагт тулааны талбарт манай цэргүүд химийн зэвсгийн аюултай нүүр тулна. Террорист байгууллагууд энэ зэвсгийг энгийн иргэдийн эсрэг ашиглахад улам хялбар болно. Хэрэв энэ дайн Сирийн нутаг дэвсгэрээс халин гарвал манай түншүүд болох Турк, Йордан, Израйлийн аюулгүй байдалд заналхийлнэ. Хэрэв энэ удаад бид химийн зэвсэг ашиглахын эсрэг зогсож чадахгүй бол хүмүүсийг үй олноор нь хөнөөх боломжтой өөр бусад зэвсгийн эсрэг хориг ч суларна. Ассадын түнш Иран улс цөмийн зэвсгийг хориглосон олон улсын хуулийг зөрчиж ч мэднэ.

Бидний хүлээн зөвшөөрөх ёстой дэлхий ертөнц энэ биш ээ. Ийм шалтгаанаар маш няхуур судалж үзсэний эцэст 6и Америкийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд Ассадын дэглэмд цохилт өгөх шийдвэр гаргасан юм. Ассад дахин химийн зэвсэг ашиглаж зүрхлэхгүй байх нь энэ цохилтын гол зорилго. Хүн төрөлхтөн ийм зүйлийг тэвчиж чадахгүй гэдгийг тэдэнд мэдрүүлэх нь бидний зорилго. Цэргийн ерөнхий командлагчийнхаа хувьд 6и ийм үүрэг хүлээсэн. Би бол ардчилсан Үндсэн хуулийг эцэг болсон орны Ерөнхийлөгч хүн. Тиймээс хэдийгээр 6и цэргийн довтолгоо хийх эрх мэдэлтэй ч бидний аюулгүй байдалд шууд заналхийлж буй энэхүү үйлдлийг зогсоох эсэх талаар Конгрессоор хэлэлцүүлэхээр ирлээ. Конгрессын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн гаргасан акцийн ачаар манай ардчилал улам бэхжих болно. Бид нэг талд зогсох ёстой. Бид цэргийн хүч ашиглах гэж байгааг шүүмжлэх хүмүүс олон байгаа үед бидэнд хэрэгтэй зүйл энэ л байна.

Бид хэчнээн хичээсэн ч иймэрхүү цэргийн ажиллагаа олон нийтийн дэмжлэгийг тэр бүр авч чадахгүй гэдгийг Ирак, Афганистаныг жишээгээр 6и сайн ойлгож байгаа. Би дайн дажныг эхлүүлэхийн тулд биш харин зогсоохын төлөө дөрвөн жил хагасыг зарцуулсан. Манай цэргүүд Иракаас гарсан. Афганистанаас ч ирж байгаа.

Энэ бол Америкийн ард түмний, тэр дундаа миний хүсэл. Бид энд, гэртээ, эх орондоо бүтээн байгуулалтыг өрнүүлж, хүмүүсээ ажилтай, хүүхдүүдээ боловсролтой болгоход анхаарах ёстой. Тиймээс та нар ямар ч хэцүү асуулт асуусан бай 6и гайхахгүй. Конгрессын гишүүд болон бусад хүмүүсийн надад бичсэн захидлыг 6и уншсан. Тиймээс одоо тэдний асуултад хариулахыг минь зөвшөөрнө үү. Нэгдүгээрт, та бүгдийн олонх нь “Үүнээс болж дахин дайн дэгдэх юм биш үү” гэж асуусан байсан. “Бид Иракт хийсэн цэргийн ажиллагааны дараа сэргэж ч амжаагүй байна” гэж нэг хүн бичсэн байна билээ. Нэг ахмад цэрэг бүр “Манай улс дайнаас залхаж байна” гэсэн. Миний хариулт бол маш энгийн. Би америк цэргүүдийг Сири рүү оруулахгүй. Би Ирак, Афганистаны жишээг давтахгүй. Ливи, Косовод болсон шиг кампанит ажил өрнүүлэхгүй. Энэ удаад манай бай тодорхой байна. Бид химийн зэвсэг хэрэглэсэн Ассадын дэглэмийг хүчин чадлыг сулруулна.

“Хэрэв бид Ассадыг дийлэхгүй бол яах вэ” гэж зарим нь асуусан. АНУ бол дутуу дулимаг зүйл хийдэг гүрэн биш. Хэдийгээр бидний довтолгоо тодорхой хүрээнд баригдах боловч Ассадын дэглэмд хангалттай дохио өгч чадна. Магадгүй бид Иракт болсон үйл явдал шиг хүчээр диктатурын дэглэмийг нураах шаардлагагүй байх. Харин бидний довтолгооны ачаар химийн зэвсэг хэрэглэж болохгүй юм байна гэдгийг Ассад ч тэр, бусад дарангуйлагчид ч тэр ойлгоно.

“Биднийг буцаад заналхийлбэл яах вэ” гэсэн асуулт байсан. Бид ямар ч заналхийллийг бий болгохгүй.

Ассадын дэглэм манай цэргүүдэд ноцтой заналхийлэл учруулаагүй. Угаасаа бид өдөр тутамдаа эрсдэлтэй нүүр тулгарч байдаг. Харин Ассад ч тэр, түүний түншүүд ч тэр нөхцөл байдлыг хурцатгахыг хүсэхгүй. Харин манай түнш болох Израйль улс бидний дэмжлэгтэйгээр өөрсдийгөө хамгаалж чадна.

Та бүгдийн олонх нь “Яагаад бид ийм төвөгтэй асуудалд орооцолдох хэрэгтэй юм 6э” гэж асууж байсан. Нэг хүн бүр “Ассадын дараа гарч ирэх хүмүүс нь хүний эрхийг зөрчигчид байвал яах вэ” гэсэн. Энэ үнэн. Ассадыг эсэргүүцэгчдийн зарим нь хэт даврагсад байгаа. Гэхдээ химийн зэвсэгт хордож амиа алдсан гэмгүй номхон иргэдийн төлөө дэлхий нийт юу ч хийхгүй гэдгийг мэдвэл “Аль Кайда” бүлэглэлийнхэн байр сууриа улам бэхжүүлнэ. Сирийн ард түмний дийлэнх нь, бас Сирийн сөрөг хүчнхийхэн бидэнтэй хамтарч байгаа. Бид бүгд эрх чөлөөг тунхаглаж, энх тайван тогтоохыг хүсч байна. Цэргийн ажиллагаа дууссаны дараа бид хэт даврагсдын үйл ажиллагааг эрчимжүүлэхгүйн тулд, улс төрийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө чармайх болно.

Эцэст нь нэг асуулт байсан. “Яагаад өөр бусад нь биш, бид энэ асуудалд орооцолдож байгаа юм 6э. Бид дэлхийн цагдаа биш шүү дээ” гэж. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид хориг тавих, анхааруулга өгөх, хэлэлцээр хийх зэрэг дипломат аргаар үзэж байсан. Гэсэн хэдий ч Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэлээ. Би Владимир Путинтэй уулзаж, үр дүнтэй хэлэлцээр хийсний дараа ОХУ-ын Засгийн газар энэхүү олон улсын хамтын ажиллагаанд оролцохуйц нааштай дүр зураг харагдсан. Ассадын дэглэмийнхэн ч өөрсдөө химийн зэвсэгтэй байснаа хүлээн зөвшөөрсөн. Мэдээж хэрэг бидний санал амжилтад хүрэх эсэхийг хэлэхэд эрт байна. Гэхдээ Ассадын хамгийн хүчирхэг түнш болох Орос химийн зэвсгийн аюулыг үгүй хийхийн төлөө тэмцвэл бидний зорилго биелнэ.

“Дипломат шугамаар шийдэж чадахгүй байгаа ийм асуудлыг зогсоохын тулд хүч хэрэглэхээс өөр аргагүй биз дээ” хэмээн Конгрессын гишүүдээс 6и асуусан. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Оросын төлөөлөгчидтэй уулзуулахаар явуулсан. Ерөнхийлөгч Путинтэй цаашид ч ярилцах болно. Бидний ойрын түнш болох Франц, Их Британийн удирдагчидтай бас ярилцсан. Хэрэв Орос, Хятадын дэмжлэгийн авбал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ассадын дэглэмийн эсрэг хөдөлнө.

Наймдугаар сарын 21-нд Сирид юу болсныг судлуулахаар НҮБ-ын шинжээчдийг ч явуулсан. Ямартай ч цэргийн энэхүү ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Европ, Ази, Ойрхи Дорнод дахь түншүүдээсээ дэмжлэг авах болно. Үүнтэй зэрэгцээд 6и цэргийн хүчнийхэндээ тушаал өгч, Ассадад шахалт үзүүлсээр байхыг даалгасан. Тийм учраас манай цэргүүд болон тэдний гэр бүлийнхний зориг, тэвчээрт талархаж байгаагаа 6и өнөө орой илэрхийлэх ёстой.

Америкийн ахан дүүс минь. Сүүлийн 70 орчим жилийн хугацаанд АНУ дэлхий дахины аюулгүй байдлыг хангагч хүчин байсан. Энэ нь олон улсын ямар ч гэрээ хэлэлцээрээс илүү үр дүнтэй байсан юм шүү. Бид одоо амьдарч буй дэлхий ертөнцөө улам сайжруулах ёстой. Энэ л бидний зорилго. Тийм учраас 6и та бүгдийг миний шийдвэрийг дэмжээсэй гэж хүсч байна. Эмнэлгийн хүйтэн шалан дээр өвчиндөө шаналан хэвтэж байгаа хөөрхий хүүхдүүдийн төлөө та бүгд саналаа өгөх ёстой.

Би Конгрессын гишүүн бүрт захимаар байна. Та өнөө орой гэртээ хариад аймшигт явдлыг харуулсан бичлэг, зурагнуудыг үзээрэй. Тэгээд “Хэрэв АНУ олон улсын хууль дүрмийг хөсөрдүүлбэл бидний дэлхий ямар болох бол” гэдэг асуултыг өөрсдөдөө тавиарай. Франклин Рузвель нэг удаа ингэж хэлж байсан юм. “Хэрэв бид хилийн чинад дахь дайн тулааныг зөнд нь орхивол бидний эрхэмлэдэг үнэт зүйлсийн утга учир үгүй болно” гэж. Бидний зарчим, итгэл үнэмшил, үндэсний аюулгүй байдал Сирийн нөхцөл байдлаас хамаарна.

АНУ бол дэлхийн цагдаа биш. Гэхдээ бид хүүхдүүдийг үхлээс хамгаалж, тайван сайхан орчинд урт удаан амьдрахын төлөө тэмцэх ёстой. Тэгж байж бидний хүүхдүүд ч сайхан амьдарна. Бид үүнийг бүтээх ёстой. Тэгж байж Америк улс өөр болно. Тэгж байж бид онцгой байж чадна. Төлөв түвшин хэрнээ зоримог байж гэмээнэ бид өөрсдийн зарчмаа алдахгүй.

Баярлалаа. Та бүгдийг бурхан ивээг. Бас АНУ-ыг бурхан ивээг.

Т.Элиса

 


URL:

Сэтгэгдэл бичих