Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 1142 төгрөг байхаар тогтоогдлоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 1142 төгрөг байхаар тогтоогдлоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн заалтын талаар Хөдөлмөр харилцааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаагаас тодрууллаа.

-Цалингийн хэмжээг ямар журмаар хэрхэн тогтоосон бэ?

-”Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль”-ийн 5.1 дэх хэсэг, 5.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн тогтоосон. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1142 төгрөг байхаар шинэчлэн тогтоогдсон байна.

Ажилласан жил, цалингийн хэмжээнээс хамаарч тэтгэвэр олгогдоно Хүн ам нийгмийн хөгжлийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Мөнхзулаас дараах тодруулгыг авлаа

-Тэтгэвэр тогтооход ямар хүчин зүйлүүд нөлөөлөх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг тогтоохдоо хоёр үндсэн хүчин зүйл дээр тооцож гаргадаг. Нэгд, ажилласан жилээс шалтгаалан 20 жилд дундаж цалингийн 45 хувиар бодож олгогдог. Харин 20 жилээс давсан нэг жил тутамд цалингийн 1.5 хувь нэмэгдэл болгож олгодог.

Тодруулбал, 30 жил ажилласан хоёр хүний хувьд цалингийн 60 хувь нь тэтгэврэээр тогтоогдоно гэсэн үг юм. Хоёрт, дундаж цалингаас хамаарч тэтгэврийн хэмжээ тогтоогддог. Таван жил тасралтгүй .ажилласан сарынх нь дундаж цалингаас хамаарч бодогдоно. Ингэхээр хүн болгоны ажилласан жил нь өөр учраас тэтгэвэр нь янз бүрээр тогтоогддог.

-Ажиллаж байх хугацаандаа жил завсардсан тохиолдолд хэрхэн олгох вэ?
-Эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй хүн 55 нас хүрэхээр тэтгэвэрт гардаг. Өндөр тэтгэвэр авахын тулд 20 жил ажилласан байх ёстой гэсэн хуулийн заалт байдаг. 20 жил ажиллаж чадаагүй бол ажилласан жилээс хамаарч хувь тэнцүүлэн тэтгэвэр олгогдоно. Харин ажилласан жил нь арван жил хүрэхгүй байвал өндөр настанд халамжийн тэтгэвэр олгогддог юм.

Д.Хишигжаргал /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих