“Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн хэлцэл” сэдэвт дугуй ширээний уулзалт болно
10.0pt;line-height:115%;Tahoma”,”sans-serif”;”>“Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн хэлцэл” сэдэвт дугуй ширээний уулзалт энэ есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Улаанбаатарт болох гэж байна. Давосын эдийн засгийн чуулга уулзалт хэмээн нэршсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран уг дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах юм. Уг дугуй ширээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ.
10.0pt;line-height:115%;Tahoma”,”sans-serif”;”>Уулзалтад оролцохоор 30 гаруй улс орон, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ. Нийт гадаад, дотоодын 150 гаруй төлөөлөгч уулзалтад оролцох юм байна. Дугуй ширээний уулзалтын хүрээнд усны нөөц, хариуцлагатай уул уурхай, авлигын эсрэг түншлэлийн асуудлаар дагавар хуралдаанууд есдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.
10.0pt;line-height:115%;Tahoma”,”sans-serif”;”>Дэлхийн эдийн засгийн чуулган нь Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар судалгааны хүрээнд явуулсан дотоод, гадаадын 150 гаруй удаагийн ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулах юм. Энэхүү төслийг тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан есдүгээр сарын 15-нд танилцуулж Монголын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсох юм байна. Дугуй ширээний уулзалтын үр дүнг 2014 оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 44 дүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
URL: