АНУ Сирид ”Хязгаарлагдмал” цохилт өгнө

Ерөнхийлөгч Барак Обама ард иргэддээ хандан телевизээр үг хэлжээ. Түүний өгүүлснээр, Нэгдсэн улс Сирийн иргэний дайнд хутгалдахыг хүсэхгүй байгаа ч тодорхой хэмжээтэй цохилт өгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
“Би Сирид цэрэг илгээхгүй. Харин тодорхой хязгаартай цохилт өгнө. Зөвхөн Америк л хязгаарлагдмал цохилтоор Асадад дохио өгч чадна. Ийм цохилт өгсний дараа дарангуйлагч Асад дахин химийн зэвсэг ашиглахынхаа өмнө ямар нэг зүйл бодох нь гарцаагүй” гэж Америкийн тэргүүн онцолжээ. Мөн тэрбээр Ирак болон Афганистанд явуулж байсан шиг цаг хугацааны хязгааргүй цохилт хийхийг хүсэхгүй байгаагаа онцолсон аж. “Ирак болон Афганистанд зориулсан аймшигтай их үнэ цэнийн дараа ямар ч цэргийн ажиллагаа хэр хязгаарлагдмал эсэхээс үл шалтгаалан сайн зүйлд хүргэдэггүйг ойлгосон. Дамаскт болсон химийн зэвсгийн халдлагад Сирийн Засгийн газар хариулага хүлээх ёстойд АНУ-ын захиргаа итгэлтэй байгаа.
Сирид химийн зэвсэг хэрэглэсэн үгүйтэй хэн ч маргахгүй нь лав. Химийн зэвсэг хэрэглэснийг батлах төрөл бүрийн зураг, бичлэгийг дэлхий дахин түгшин үзэж байсан. Хүмүүнлэгийн байгууллагууд эмнэлгүүд хийнд хордсон хүмүүсээр дүүрсэн тухай ч мэдээлж байсан. Бидний олж мэдсэнээр халдлага гардаг өдөр Асадын талынхан халдлагад бэлтгэж, цэргүүдэд баг тараасан талаар ч яригдсан” гэж Б.Обама мэдэгдэлдээ дурьджээ. Мөн тэрбээр Сирийн асуудлыг дипломат аргаар хэрхэн шийдвэрлэж болох талаар Оросын тэргүүн В.Путинтай дахин ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа онцолжээ.

URL:

Сэтгэгдэл бичих